Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Даваасамбуугийн ГАНМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 7-Р САРЫН 7 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өөрийн орны өвөрмөц онцлог, соёл уламжлалд нийцсэн, хүн-төвтэй, зохистой, чанартай, аюулгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд эмнэлгийн тэгш хүртээмжтэй, тасралтгүй, нэгдмэл байдлаар зохион байгуулах, зохицуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Донорын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“эрүүл мэндийн тогтолцоо” гэж хүн амын эрүүл мэндийг сайжруулах үндсэн зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтнууд, эм тоног төхөөрөмж, мэдээлэл, санхүүжилт, удирдлагын нэгдмэл цогцыг;
3.1.2"эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хордлого, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, өвчний улмаас эрүүл мэнд доройтох, өвчин хүндрэхээс сэргийлэх, эрүүл мэндийг нөхөн сэргээх сувилахуйн болон хөнгөвчлөх цогц үйл ажиллагааг;
3.1.3“ерөнхий мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж хүн амд зонхилон тохиолддог өвчин эмгэгт чиглэсэн оношилгоо, эмчилгээ, хяналт, зөвлөгөөг баг, сум, тосгон, өрхийн эмч, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд үзүүлдэг анхан шатны тусламж, үйлчилгээг;
3.1.4“төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчний оношилгоо, эмчилгээ, болон сэргээн засах тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн багаар тухайн чиглэлд хамаарах тусгай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийн тусламжтайгаар анагаах ухааны нотолгоонд суурилсан хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр үзүүлж буй тусламж, үйлчилгээг;
3.1.5“хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй хүн өдөрт хорин дөрвөн цаг эмнэлэгт хэвтэх шаардлагатайг;
3.1.6“амбулаторийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хордлогын үед эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр үзүүлэх оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах тусламж, үйлчилгээг;
3.1.7“өдрийн эмчилгээ” гэж өвчтөнд тухайн өдөрт нь оношилгоо, эмчилгээ эсвэл мэс ажилбар, жижиг мэс заслын эмчилгээг хийгээд эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрт нь гаргадаг үйлчилгээг;
3.1.8“яаралтай тусламж” гэж хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй өвчин, осол гэмтэл, хордлого зэргийн үед тухайн орон зай, цаг хугацаанд тохирсон мэргэжлийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үйлчилгээг;
3.1.9“түргэн тусламж” гэж иргэн гэнэтийн осол, гэмтэл, өвчлөл, амь насанд аюултай, үхэлд шууд хүргэх нөхцөлд орсон үед түргэн тусламжийн мэргэжлийн баг түргэн хугацаанд очиж, анхны болон лавшруулсан яаралтай тусламж үзүүлэх, шаардлагатай бол эмнэлэгт тээвэрлэн хүргэх үйл ажиллагааг;
3.1.10“сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрөлжсөн мэргэжлийн цогц үйл тусламж, үйлчилгээг;
3.1.11“хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” гэж өвчний тавилангүй болсон, өвчний сүүлийн шатандаа орсон өвчин эмгэгтэй өвчтөнд өвдөлтийн зовиурийг намдаах, зовлон шаналлыг нь багасгахад чиглэсэн эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, амьдралын чанарыг нь сайжруулах зорилготой эмнэлгийн болон халамжийн дэмжлэг бүхий цогц тусламж, үйлчилгээг;
3.1.12“сувилахуйн тусламж, үйлчилгээ” гэж сувилагч, эх баригч, бага эмч, туслах сувилагч нарын үзүүлдэг мэргэжлийн тусламж, үйлчилгээг;
3.1.13"эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйлчилгээг;
3.1.14“өвчин эмгэгийн дараах хяналт” гэж өвчтөн эмчилгээ, мэс засал гэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны дараа эрүүл мэндийн байдалд нь хяналт тавих, өвчин эмгэг дахин сэдрэхээс сэргийлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд дахин эмчилгээ хийх зорилготой эмч, эмнэлгийн мэргэжилтний үзлэг, оношилгоо, шинжилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг;
3.1.15“эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч” гэж эмнэлгийн мэргэжилтэн ба эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.16“өвчтөн” гэж оношлуулах, эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хөнгөвчлөх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа эсхүл авах шаардлага үүссэн хүнийг;
3.1.17"эмнэлэг" гэж амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, сэргээн засах, сувилахуйн, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх чиг үүрэгтэй тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.18“эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, нөхөн сэргээх эмч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, оношлогооны техникч, хөнгөвчлөх тусламжийн мэргэжилтнийг;
3.1.19“резидент эмч” гэж төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад суралцаж буй анагаах ухааны дээд боловсрол эзэмшсэн төгсөгчийг;
3.1.20"эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.21"сувилах" гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.22"эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.23“гүйцэтгэлийг үнэлэх” гэж энэхүү хуулийн 3.1.15.-д заасан хуулийн этгээдийн чиг үүргийн хэрэгжилтийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх;
3.1.24“эмнэлгийн магадлан итгэмжлэл” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тухайн эмнэлэг нь магадлан итгэмжлэлийн байгууллагаас тогтоосон магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг хараат бус байгууллагаар үнэлүүлж, баталгаажуулах чанарын хөндлөнгийн үнэлгээний албан ёсны үйл явцыг;
3.1.25“магадлан итгэмжлэлийн байгууллага” гэж эмнэлгийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, магадлан итгэмжлэлийн эрх олгох шийдвэрийг гаргадаг хараат бус, бие даасан байгууллагыг;
3.1.26“магадлан итгэмжлэлийн стандарт” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг үнэлэх, баталгаажуулах зорилгоор эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний үйл явц, үр дүнд тавигдах нэгдсэн шаардлага, шалгуур үзүүлэлт, хэмжүүрийн цогц баримт бичгийг;
3.1.27“чанарын удирдлагын тогтолцоо” гэж эмнэлэг нь чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлж, шаардлагатай түвшинд хангаж байгааг үнэлэх, нотлох, баталгаажуулах системчилсэн үнэлгээний үйл явцыг;
3.1.28"хяналт тавих" гэж эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч холбогдох хууль тогтоомж, заавал мөрдөх бүтэц, үйл ажиллагааны стандарт, дүрэм, журам, эмнэл зүйн бус удирдамж, зааврыг биелүүлж байгаа эсэхэд эрх бүхий байгууллагаас хяналт тавих, шалгах, дүгнэлт, зөвлөмж гаргах цогц арга хэмжээг;
3.1.29“эмнэл зүйн аудит” гэж эмнэл зүйн үр дүнг сайжруулах зорилгоор тухайн эмнэлэгт үзүүлж буй тусламж, үйлчилгээг анагаах ухааны нотолгоонд суурилсан, үндэсний хэмжээнд эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн стандарт, удирдамж, зааварт нийцэж байгаа эсэхийг системтэйгээр үнэлж, зөрүүг тодорхойлон, сайжруулалтын арга хэмжээ төлөвлөж хэрэгжүүлэх чанарыг тасралтгүй сайжруулах чанарын үнэлгээний үйл явцыг;
3.1.30“эмнэл зүйн практикт нэвтрүүлэх шинэ арга, технологи” гэж Монгол Улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн практикт урьд өмнө нь хэрэглэгдээгүй буюу анх удаа нэвтрүүлж буй оношилгоо, эмчилгээ, мэс заслын арга, технологи, дижитал шийдэл, программ хангамж, эмнэл зүйн удирдамж, зааврыг;
3.1.31“эмнэл зүйн туршилт” гэж эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээний шинэ арга, оношилгоо, технологийн үр нөлөө, аюулгүй байдал, чанарыг хүний оролцоотойгоор судалж нотлох шинжлэх ухааны үйл ажиллагааг;
3.1.32“эрүүл мэндийн технологийн үнэлгээ” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үр нөлөө, өртөг үр ашгийг нотолгоонд тулгуурлан үнэлж, нөөцийг үр ашигтай хуваарилах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцыг дэмжихийг;
3.1.33“эмнэлгийн дүгнэлт” гэж хүний эрүүл мэндийн байдал, онош, эмчилгээний явц, үр дүн, хөдөлмөрийн чадвар, эмнэлэгт хэвтэх шаардлага, онош баталгаажуулалтыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, эрх бүхий эмч, холбогдох этгээдийн зүгээс бичгээр гаргасан мэргэжлийн үнэлгээ бүхий баримт бичгийг;
3.1.34“хаалга барих зохицуулалт” гэж эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч (сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг) нь өвчтөнийг лавлагаа шатны эмнэлэгт илгээх эсэхийг шийдвэрлэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний урсгал зохицуулахыг;
3.1.35“өвчний цахим түүх” гэж өвчтөний эрүүл мэндийн онош, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ, эмийн жор, сувилгааны явц болон бусад эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр бүртгэж, хадгалах, боловсруулах, дамжуулах, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зориулалттай эмнэлгийн мэдээллийн албан ёсны бүртгэл, баримт бичгийн цогцыг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл
4.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь шатлал хооронд нэгдмэл, тасралтгүй байх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах бодлогын үндсэн зарчим нь байна.
4.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээг анхан, хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгээр дамжуулан нэгдмэл байдлаар тасралтгүй үзүүлнэ.
4.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээг дараах төрөлтэй байна.
4.3.1анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
4.3.2хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
4.3.3гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
4.4Эмнэлгийн тусламж, үйлчилгээг дараах байгууллага үзүүлнэ:
4.4.1сум, тосгоны эрүүл мэндийн төв;
4.4.2өрхийн эрүүл мэндийн төв;
4.4.3дүүргийн эрүүл мэндийн төв;
4.4.4эмнэлэг;
4.5.5сум дундын эмнэлэг;
4.4.6үүдэн эмнэлэг;
4.4.7амаржих газар;
4.4.8нэгдсэн эмнэлэг;
4.4.9орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг;
4.4.10тусгай эмнэлэг;
4.4.11бүсийн эмнэлэг;
4.4.12төв эмнэлэг;
4.4.13төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг;
4.4.14их сургуулийн эмнэлэг;
4.4.15сэргээн засах төв;
4.4.16сувилахуйн төв;
4.5Дүрс оношилгоо, лаборатори нь эмнэлгийн тусламж, үйлчилгээтэйгээ хамт цогц байдлаар эсхүл тусдаа дагнасан хэлбэрийн зохион байгуулалттай байж болно.
5 дугаар зүйлАнхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
5.1Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг сум, тосгоны эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг, үүдэн эмнэлэг тодорхой чиглэлээр, тусгай эмнэлэг өөрт хамаарах чиг үүрэгт зааснаар үзүүлнэ.
5.2Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 10 хүртэлх ороор, амбулаторийн тусламж, үйлчилгээг ерөнхий мэргэжлээр, өдрөөр сэргээн засах, гэрээр сувилахуйн, хөнгөвчлөх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
5.3Сум дундын эмнэлэг нь 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг цогцоор нь, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр 50-аас доошгүй ортойгоор таваас доошгүй төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг 5-аас доошгүй чиглэлээр, 24 цагийн оношилгоо, шинжилгээний хэсэгтэй, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлнэ.
5.4Өрхийн эрүүл мэндийн төв нь амбулаторийн тусламж, үйлчилгээг ерөнхий мэргэжлээр, сэргээн засах тусламж, үйлчилгээг өдрийн хэлбэрээр, сувилахуйн, гэрээр үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
5.5Үүдэн эмнэлэг нь амбулаторийн болон өдрийн тусламж, үйлчилгээг дурын чиглэлээр дангаар болон төрөлжсөн байдлаар үзүүлнэ.
6 дугаар зүйлАнхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын чиг үүрэг
6.1Анхан шатны тусламж, үйлчилгээг сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, үүдэн эмнэлэг тодорхой чиглэлээр, тусгай эмнэлэг өөрт хамаарах чиг үүрэгт зааснаар үзүүлнэ.
6.2Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээнд өвчтөний эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, оношлох, эмчлэх, сувилах, хянах, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, зарим өвчин эмгэгийн сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа хамаарна.
6.3Сумын эрүүл мэндийн төв нь сумын, тосгоны эрүүл мэндийн төв нь тосгоны, өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төвийн, нийслэлийн хорооны иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
6.4Сум, тосгоны эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт:
6.4.1Сумын эрүүл мэндийн төв нь баг дээрх анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх нэгжтэй байна.
6.4.2Сумын эрүүл мэндийн төвийн багийн нэгж дээр багийн бага эмч ажиллах бөгөөд ажиллах нөхцөлөөр хангагдсан байна.
6.4.3Сумын эрүүл мэндийн төвийн үзүүлсэн эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг Аймгийн эрүүл мэндийн газар тогтоож, үнэлнэ, үнэлгээний үр дүнд үндэслэн сумын эрүүл мэндийн төвийн даргад хариуцлага тооцно.
6.4.4Тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлсэн эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газар тогтоож, үнэлнэ, үнэлгээний үр дүнд үндэслэн сумын эрүүл мэндийн төвийн даргад хариуцлага тооцно.
6.5Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.5.1Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг дотор, мэдрэл, эх барихын чиглэлээр үзүүлэх;
6.5.2Амбулаторийн тусламж, үйлчилгээг ерөнхий мэргэжлээр үзүүлэх;
6.5.3Сувилахуй, сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийх, хянах;
6.5.4Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх;
6.5.5Шаардлагатай тохиолдолд хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэгт шилжүүлэх, эргэх холбоо тогтоох, хянах;
6.5.6Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жор олгох;
6.6Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаас өөр хэлбэртэй байна.
6.7Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ноогдох иргэний тоог тухайн газар зүйн байршлын хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, орон нутгийн онцлог, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, зохицуулалтын хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
6.8Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийн үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоох, хариуцлага тооцох журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.9Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өрхийн анагаах ухаан болон бусад мэргэжлээр мэргэшсэн эмч нараас бүрдсэн багаар гаргана.
6.10Энэ хуулийн 6.9-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар зохин байгуулж, сонгон шалгаруулна.
6.11Аймгийн эрүүл мэндийн газар нь аймгийн төв, сумын төвд байршилтай өрхийн эрүүл мэндийн төвтэй тухайн орон нутгийн хүн амд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, гэрээнд заасан хариуцлагын дагуу хариуцлагын тооцох асуудлыг шийдвэрлүүлж ажиллана.
6.12Дүүргийн эрүүл мэндийн төв нь тухайн дүүрэгт байршилтай өрхийн эрүүл мэндийн төвтэй дүүргийн хүн амд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, гэрээнд заасан хариуцлагын дагуу хариуцлагын тооцох асуудлыг шийдвэрлүүлж ажиллана.
6.13Өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.13.1Амбулаторийн тусламж, үйлчилгээг ерөнхий мэргэжлээр үзүүлэх;
6.13.2Сувилахуй, сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийх, хянах;
6.13.3Шаардлагатай тохиолдолд хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэгт шилжүүлэх, эргэх холбоо тогтоох, хянах;
6.13.4Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жор олгох
6.14Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний багцыг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээ, хүртээмж, тэгш байдал, санхүүгийн эрсдэлийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага тогтоож, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.
7 дугаар зүйлХоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
7.1Хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, хувийн хэвшлийн нэгдсэн эмнэлэг үзүүлнэ.
7.2Анхдагч шатлалын эмнэлгийн чиг үүргээс давсан өвчнийг оношлох, эмчлэх, хянах, сувилах, нөхөн сэргээх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
7.3Дүүргийн эрүүл мэндийн төв нь амбулаторийн тусламж, үйлчилгээг 7-оос доошгүй чиглэлээр (дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, хавдар), өдрийн мэс засал, эмчилгээ, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өдрийн хэлбэрээр үзүүлнэ.
7.4Эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр 30-аас доошгүй ортойгоор дурын чиглэлээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг 5-аас доошгүй чиглэлээр, 24 цагийн оношилгоо, шинжилгээний хэсэгтэй эсхүл сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр 30-аас доошгүй ортойгоор, амбулаторийн тусламж, үйлчилгээг тухайн чиглэлээр үзүүлнэ.
7.5Амаржих газар нь эх барихын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр 100-аас доошгүй ортойгоор, амбулаторийн тусламж, үйлчилгээг тухайн чиглэлээр төрөлжүүлэн, 24 цагийн оношилгоо, шинжилгээний хэсэгтэй, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өдрөөр үзүүлнэ.
8 дугаар зүйлГуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
8.1Гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, бүсийн төв, их сургуулийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг үзүүлнэ.
8.2Нэгдсэн эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг 7-оос доошгүй чиглэлээр (дотор, ерөнхий мэс засал, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, лаборатори) үзүүлэх ба хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 100-аас доошгүй ортойгоор, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний нэгжтэйгээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг тухайн чиглэлүүдээр, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
8.3Энэ хуулийн 4.4.10-д заасан тусгай эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 50-аас доошгүй ортойгоор, амбулаторийн тусламж, үйлчилгээг анхан болон лавлагаа шатлалын хэлбэрээр, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
8.4Бүсийн эмнэлэг нь газар зүйн байршлаар тогтоосон бүсийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг 9-өөс доошгүй чиглэлээр (дотор, мэс засал, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, хавдар, судас дотуурх оношилгоо эмчилгээ, дүрс оношилгоо, лаборатори) үзүүлэх ба хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 300-аас доошгүй ортойгоор, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний нэгжтэйгээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг тухайн чиглэлүүдээр, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь бүсийн хэмжээнд үзүүлнэ.
8.5Төв эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн байдлаар эсхүл дагнасан төрлөөр үзүүлэх ба хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 500-аас доошгүй ортойгоор, амбулаторийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судас дотуурх оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгоо, алсын зайн оношилгоо, лаборатори, эмгэг судлалын лаборатори, цусны банк, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээний нэгжтэйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь улсын хэмжээнд үзүүлнэ.
8.6Их сургуулийн эмнэлэг нь анагаах ухааны боловсрол олгох их сургуулийн дэргэд байгуулагдсан эмнэлэг бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн байдлаар эсхүл дагнасан төрлөөр үзүүлэх ба хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 300-аас доошгүй ортойгоор, амбулаторийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судас дотуурх оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгоо, алсын зайн оношилгоо, лаборатори, эмгэг судлалын лаборатори, цусны банк, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээний нэгжтэйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
8.7Орон нутгийн төрийн өмчит нэгдсэн эмнэлэг нь дэргэдээ түргэн тусламжийн нэгжтэй байх бөгөөд тухайн орон нутгийн хүн амд түргэн тусламжийг хүргэнэ.
8.8Бүсийн эмнэлэг нь дэргэдээ түргэн тусламжийн нэгжтэй байх бөгөөд тухайн орон нутгийн хүн амд түргэн тусламжийг хүргэнэ.
8.9Эрүүл мэндийн тухай хуулийн 16.15-т заасан тусгай мэргэжлийн төв нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг дагнасан байдлаар үзүүлэх ба хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 500-аас доошгүй ортойгоор, амбулаторийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судас дотуурх оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгоо, алсын зайн оношилгоо, лаборатори, эмгэг судлалын лаборатори, цусны банк, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээний нэгжтэйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үндэсний хэмжээнд үзүүлнэ.
8.10Энэ зүйлд заасан нэгдсэн эмнэлэг, бүсийн эмнэлэг нь эхийн амрах байртай байна.
8.11Энэ зүйд заасан эмнэлгүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс гадна сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил давхар эрхэлж болох бөгөөд анхан, хоёрдогч шатлалын эмнэлгүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж болно.
9 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын зохицуулалт
9.1Иргэнд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээ, шатлал хоорондын зохицуулалт:
9.1.1Хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээ нь хүн-төвтэй, нэгдмэл, тасралтгүй байх бөгөөд иргэн өөрийн оршин суугаа газартаа эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг авна.
9.1.2Иргэнд өөрийн оршин суугаа газраас өөр газар байгаа үед нь эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд өөрийн түр байгаа нутаг дэвсгэрийн сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгож эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авна.
9.2Хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээний зохион байгуулалт:
9.2.1Шатлал хоорондын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүн төвтэй нэгдмэл тасралтгүй байхаар зохион байгуулагдсан байна.
10 дугаар зүйлЭмнэлгийн яаралтай тусламжийн зохион байгуулалт
10.1Яаралтай тусламж, үйлчилгээ нь дараах төрлүүдтэй байна:
10.1.1хойшлуулшгүй үзүүлэх амь насыг аврах суурь тусламж;
10.1.2хойшлуулшгүй үзүүлэх, амь насыг аврах лавшруулсан тусламж;
10.2Хойшлуулшгүй үзүүлэх суурь тусламжийг анхан шатны сургалтад хамрагдсан иргэд, анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, түргэн тусламжийн жолооч, парамедик, сувилагч, бусад эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ.
10.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагын ажиллагчид амь насыг аврах, суурь тусламжийн сургалтад бүрэн хамрагдсан байна.
10.4Хойшлуулшгүй үзүүлэх лавшруулсан тусламж нь суурь тусламжийн энгийн арга дээр нэмээд багаж тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм, тарианы тусламжтайгаар түргэн тусламжийн эмч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, эрчимт эмчилгээний эмч, сувилагч үзүүлнэ.
10.5Эмнэлгийн яаралтай тусламжийг хүн амь насанд аюултай цочмог өвчин, осол гэмтлийн үеийн тусламж, эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэх, нас барахаас сэргийлэх зорилгоор хойшлуулшгүйгээр яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн багаар эмнэлэгт үзүүлнэ.
10.6Эмнэлгийн яаралтай тусламжийг тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөс бусад байгууллага яаралтай тусламжийн нэгжтэй байна.
10.7Эмнэлгийн яаралтай тусламжийг тухайн иргэнд ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
10.8Энэ хуулийн 4.3.-д заасан эмнэлгүүд яаралтай тусламжийн нэгжтэй байна.
11 дүгээр зүйлТүргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт
11.1Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн багаар өмчийн аль ч хэлбэрийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үзүүлж болно.
11.2Түргэн тусламжийн дуудлагыг дараах байдлаар төрөлжүүлэн хүргэнэ:
11.2.1ойрын дуудлага 25 км хүртэл;
11.2.2ойрын дуудлага 25-75 км хүртэл;
11.2.3алсын дуудлага 75-450 км хүртэл;
11.2.4алсын дуудлага 450-800 км хүртэл;
11.2.5алсын дуудлага 800 км -ээс дээш;
11.3Түргэн тусламжийн үйлчилгээг хүргэх зохион байгуулалт, үйлчлэх хүрээг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн газар зүйн байршил, суурин газрын зам дэд бүтцийн онцлог зэргийг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
11.4Сум, тосгоны, дүүргийн эрүүл мэндийн төв, орон нутгийн төрийн өмчит нэгдсэн эмнэлэг, бүсийн эмнэлэг нь дэргэдээ түргэн тусламжийн нэгжтэй байх бөгөөд тухайн орон нутгийн хүн амд түргэн тусламжийг хүргэнэ.
12 дугаар зүйлСувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
12.1Сувилахуйн тусламж, үйлчилгээний шаардлага үүссэн тохиолдолд эмнэлэгт байхад нь бусад ерөнхий болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар, эсхүл эмнэлгээс гарсны дараа дагнасан хэлбэрээр үзүүлнэ.
12.2Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээг сувилахуйн төвд үзүүлнэ.
12.3Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон эмнэлгээс илгээсэн үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
13 дугаар зүйлСэргээн засах тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
13.1Сэргээн засах тусламж, үйлчилгээний шаардлага үүссэн тохиолдолд өвчтөнийг эмнэлэгт байхад нь бусад ерөнхий болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар эрт үед нь эсхүл эмнэлгээс гарсны дараа дагнасан хэлбэрээр үзүүлнэ.
13.2Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
13.2.1Эрт үеийн;
13.2.2Намжмал үеийн;
13.2.3Урт хугацааны;
13.3Эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг өвчтөнийг эмнэлэгт байхад нь бусад ерөнхий болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар үзүүлнэ.
13.4Намжмал үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг эмнэлгийн бусад ерөнхий болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар эсхүл сэргээн засах төвд дагнасан хэлбэрээр үзүүлнэ.
13.5Урт хугацааны тусламж, үйлчилгээг дагнасан хэлбэрээр сэргээн засах төвд үзүүлнэ.
13.6Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ.
14 дүгээр зүйлЭмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
14.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх байгууллага нь эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.
14.2Сум, тосгон, өрхийн, дүүргийн эрүүл мэндийн төв, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийг эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйд тооцох ба шинээр байгуулагдах эмнэлэг энэ зохицуулалтад хамаарахгүй.
14.3Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 4.3.-д заасан эмнэлгийн төрлөөр олгоно.
14.4Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулах тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад эмнэлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно.
14.5Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь 3 үе шаттай үйл явц байна:
14.5.1Хэрэгцээний тодорхойлолт гаргах;
14.5.2Барилгын зөвшөөрөлд дүгнэлт өгөх;
14.5.3Тусгай зөвшөөрөл олгох;
14.6Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 15-30 хоногт багтаан хэрэгцээний үнэлгээнд үндэслэн тодорхойлолтыг олгоно.
14.7Хэрэгцээний үнэлгээний аргачлалыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
14.8Эмнэлгийн барилга байгууламж шинээр барих, барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах, тоноглох, хүчин чадлыг нэмэх хүсэлт гаргасан хувь, хүн, хуулийн этгээд барилгын зураг төсвийг боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулахад тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага дүгнэлт өгсөн байна.
14.9Эмнэлгийн барилгын төлөвлөгөө, архитектур нь тусламж, үйлчилгээний “хүн төвтэй” урсгалын загварыг дэмжсэн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх стандартыг эрх бүхий байгууллага тогтоож, мөрдөнө.
14.10Барилгын зөвшөөрөл олгох үйл явц нь дараах гурван үе шаттай байна:
14.10.1барилга байгууламж шинээр барих эмнэлгийн барилгын зураг дээр тусгай зөвшөөрөл олгох; эрх бүхий байгууллагаас дүгнэлт өгөх;
14.10.2эмнэлгийн барилга барих зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгох;
14.10.3эмнэлгийн барилга баригдаж дууссаны дараа хөндлөнгийн шинжээчдийн баг томилж дүгнэлт гаргах;
14.11Эмнэлгийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилга байгууламжийн техникийн нөхцөл хангагдсан эсэхийг үнэлэх хөндлөнгийн шинжээчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулах, ажиллах журам, үнэлгээний аргачлалыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
14.12Барилга байгууламж шинээр барих эмнэлгийн барилгын зураг дээр тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас дүгнэлт өгөх дүгнэлтийг хүсэлт гаргаснаас хойш 15-30 хоногт гаргана.
14.13Энэ хуулийн 14.10.-т заасан эмнэлгийн барилга барих зөвшөөрлийг ажлын 15-30 хоногт багтаан олгоно.
14.14Эмнэлгийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилга байгууламжийн техникийн нөхцөл хангагдсан эсэхийг хөндлөнгийн шинжээчид 15-30 хоногт багтаан үнэлнэ.
14.15Энэ хуулийн 14.14.-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд эмнэлгийн үйл ажиллагааг үнэлэх үйл явц дараах үе шаттай байх ба 30-45 хоногт багтаан шийдвэрлэнэ.
14.15.1эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай бичиг баримтын үнэлгээ;
14.15.2эмнэлэг дээрх шинжээчийн үнэлгээ;
14.15.3хүний нөөц бүрдсэний дараа эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх;
14.16Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу явуулж байгаа эмнэлгийн үйл ажиллагааг үнэлэх, энэ хуулийн 14.15.1.-14.15.3.-т заасан үе шат бүрийг зохицуулсан журам, аргачлалыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
14.17Эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх бүхий байгууллагаас байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг 2 жилд нэг удаа хийнэ.
14.18Иргэний гомдол, саналын дагуу хяналт тавина.
14.19Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дараах тохиолдолд хүчингүй болгоно:
14.19.1эмнэлгийн байршил өөрчлөгдсөн;
14.19.2эмнэлгийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хангамж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тухай дүгнэлтийг эрх бүхий байгууллага 2 жилийн дотор 2-оос доошгүй удаа дүгнэсэн;
14.19.3тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд зааснаас өөр төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон;
14.19.4хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
14.20Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан хэд хэдэн төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд түүнээс зарим хэсэг чиглэл, төрөл нь хуульд заасан шаардлага хангахгүй болж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тохиолдолд тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хэсэгчлэн хүчингүй болгоно.
14.21Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дараах тохиолдолд түр түдгэлзүүлнэ:
14.21.1эмнэлгийн барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах, тоноглох, хүчин чадлыг нэмэх;
14.21.2эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон;
14.21.3эмнэлгийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хангамж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн;
14.21.4мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон;
14.21.5эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн;
14.22Энэ хуулийн 14.21.-т заасан түдгэлзүүлсэн нөхцөл байдал бүрэн арилсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий тусгай зөвшөөрлийг ажлын 5 хоногт сэргээнэ.
14.23Эмнэлгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллага, татварын албанд мэдэгдэж, уг шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгоно.
14.24Энэ хуулийн 14.21.-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгоно.
14.25Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдлын аль нэгийг хангаагүй байвал олгохгүй:
14.25.1хэрэгцээний тодорхойлолт гаргах боломжгүй;
14.25.2барилга барих зөвшөөрөлд дүгнэлт гаргах боломжгүй;
14.25.3шинжээчдийн үнэлгээгээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх шаардлага, стандартад нийцээгүй
14.25.4энэ хуулийн 14.15.1.-14.15.3.-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй;
14.26Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага хэрэгцээний тодорхойлолт, барилга барих зөвшөөрөлд дүгнэлт өгөх, эмнэлгийн үйл ажиллагааг үнэлэх үнэлгээ нь эрэмбэлэгдсэн үйл явц ба нэг үйл явцаас нөгөөд шилжих шийдвэрийг энэ хуулийн 14.12.-д заасан хугацаанд хүсэлт гаргагчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
15 дугаар зүйлАнхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын удирдлага зохион байгуулалт
15.1Энэхүү зүйлд заасан зохицуулалт нь сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд хамаарна.
15.2Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалт:
15.2.1Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах татан буулгах шийдвэрийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргана.
15.2.2Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн удирдлагыг Аймгийн эрүүл мэндийн газраас томилсон дарга хэрэгжүүлнэ.
15.3Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргад тавигдах шаардлага:
15.3.1хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
15.3.2удирдахуйн чиглэлээр 6-сараас доошгүй хугацааны мэргэшүүлэх сургалтад суралцсан байх;
15.3.3тухайн эрүүл мэндийн төвтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
15.3.4улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
15.3.5бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
15.4Энэ хуулийн 15.3.-д заасан шаардлагыг хангасан хүн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг эрхлэгчид дэвшүүлэн хүсэлтээ Аймгийн эрүүл мэндийн газарт гаргаж өрсөлдөнө.
15.5Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг сонгон шалгаруулах үйл явц дараах үе шатаар явагдана:
15.5.1нэр дэвшигчийн бичиг баримтын үнэлгээ;
15.5.2сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргад нэр дэвшигч төвийг хөгжүүлэх өөрийн дэвшүүлж буй стратеги төлөвлөгөөг сум, тосгоны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулах нийтийн сонсголыг зохион байгуулах;
15.5.3бичиг баримтын үнэлгээнд тэнцсэн, сум, тосгоны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийтийн сонсголоор нийт иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга батламжилж томилно.
15.6Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нь Сумын засаг дарга, тосгоны захирагчтай хамтран ажиллах гүйцэтгэлийн гэрээг байгуулж, үр дүнгийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийг үнэлнэ.
15.7Сумын засаг дарга, тосгоны захирагчийн Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд Сумын засаг дарга, тосгоны захирагчийн зүгээс сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргатай хариуцлага тооцох саналыг Аймгийн эрүүл мэндийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.
15.8Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргын гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар, шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
15.9Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргын чиг үүрэг:
15.9.1эрүүл мэндийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, бүтээмжтэй байхад чиглүүлж удирдан зохион байгуулах;
15.9.2эрүүл мэндийн төвийн зохион байгуулалтын бүтцийг батлах;
15.9.3аймгийн эрүүл мэндийн газрын даргын баталсан стратеги төлөвлөгөөний хүрээнд байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
15.9.4эрүүл мэндийн төвөөс хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, хэрэгжилтийг хангах;
15.9.5эрүүл мэндийн төвийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах;
15.9.6эрүүл мэндийн төвийн ажиллагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
15.9.7төвийн төсвийг холбогдох хуульд заасны дагуу захиран зарцуулах;
15.9.8батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн санд багтаан ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;
15.9.9хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах;
15.9.10эрүүл мэндийн төвийг төлөөлж дотоод, гадаад үйл ажиллагаа явуулах;
16 дугаар зүйлАймгийн эрүүл мэндийн газраас сум, тосгоны эрүүл мэндийн төвийг удирдлагаар хангах чиг үүрэг
16.1Аймгийн эрүүл мэндийн газраас сум, тосгоны эрүүл мэндийн төвийг удирдлагаар хангах дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
16.1.1салбарын бодлого, тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн төвийг хөгжүүлэх стратеги төлөвлөөг батлах, хэрэгжилтийг үнэлэх;
16.1.2төсвийн хязгаарт нийцүүлэн орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох;
16.1.3төвийн даргыг холбогдох журмын сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх;
16.1.4эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, үнэлэх, дүгнэлт гаргах;
16.1.5энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан анхан шатлалаас хоёрдогч, гуравдагч шатлалд өвчтөн илгээх, эргэх холбоо тогтоох, хянах журамд заасан зохицуулалтыг хариуцаж, хэрэгжилтийг хангах;
16.1.6эрүүл мэндийн төвийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх, тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
16.1.7шаардлагатай гэж үзвэл төвийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
16.1.8байгууллагын хөгжлийн болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
16.1.9сумын засаг дарга, тосгоны захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу төвийн даргад хариуцлага хүлээлгэх;
17 дугаар зүйлӨрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалт
17.1Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
17.2Энэ хуулийн 17.5.-д заасан шаардлагыг хангаж сонгон шалгаруулалтад тэнцсэн багтай гэрээ байгуулахын өмнө Нөхөрлөлийн хуулийн 2.3-т заасны дагуу нөхөрлөлийн гишүүдийг томилох ба Нөхөрлөлийн хуулийн 7-д заасны дагуу нөхөрлөлийн гишүүд нөхөрлөлд нэгдэж нөхөрлөлийн дүрмийг батална.
17.3Нөхөрлөлд гишүүд нэгдэхдээ тухайн төвд ажиллах нөхөрлөлийн нийт гишүүдийн 70 хувь нь тухайн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 20 хувь нь хувь хүн, 10 хувь нь төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөл гэсэн харьцаатайгаар нэгдэж нөхөрлөлийг байгуулна.
17.4Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор хувь хүн, төрийн төлөөллийг тус бүр гурван жилээр сонгоно.
17.5Нөхөрлөлийн гишүүнд нэр дэвших хувь хүнд тавигдах шаардлага:
17.5.1тухайн эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний хүн амд хамаарах 60 хүртэлх насны иргэн байх;
17.5.2нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээд байх;
17.5.3тухайн төвтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
17.5.4улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
17.5.5бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
17.5.6тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй байх;
17.5.7бусад эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх;
17.6Нөхөрлөлийн гишүүнд нэр дэвших төрийн байгууллагыг төлөөлөх гишүүнийг тухайн төвийн харьяалагдах аймаг эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэрийг нь дэвшүүлнэ.
17.7Нөхөрлөлийн гишүүнд энэ хуулийн 17.5.-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч хувь хүнийг сонгон шалгаруулах журмыг Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар батална, хэрэгжилтэд хяналт тавина.
17.8Нөхөрлөлийн гишүүдтэй энэ хуулийн 17.1.-д заасан үлгэрчилсэн загвар, шалгуур үзүүлэлт, хариуцлагын зохицуулалтыг баримтлан хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гэрээг аймаг, суманд Аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлд өрхийн байршиж буй дүүрэгт Дүүргийн эрүүл мэндийн төв байгуулж, гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
17.9Өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах татан буулгах шийдвэрийг Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
17.10Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага нь энэ хуулийн 17.3.-д зааснаар зохион байгуулагдсан нөхөрлөлийн бүх гишүүд байна.
17.11Нөхөрлөлийн бүх гишүүдийн ажиллах хэлбэр нь хурал байх бөгөөд үйл ажиллагааны журмыг бүх гишүүдийн хурлаар баталж хэрэгжүүлнэ.
17.12Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар энэ хуульд заасан тавигдах шаардлагыг хангасан хүнийг тухайн эрүүл мэндийн төв дотроос эсхүл гаднаас сонгон шалгаруулж томилно.
17.13Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулах журмыг аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв батална.
17.14Өрхийн эрүүл мэндийн төвийн даргад тавигдах шаардлага:
17.14.1Хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
17.14.2Удирдахуйн чиглэлээр 6-сараас доошгүй хугацааны мэргэшүүлэх сургалтад суралцсан байх;
17.14.3тухайн эрүүл мэндийн төвтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
17.14.4улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
17.14.5бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
17.15Энэ хуулийн 17.14.-д заасан шаардлагыг хангасан хүн өрхийн эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг дэвшүүлж хүсэлтээ нөхөрлөлийн бүх гишүүдэд хандан гаргаж өрсөлдөнө.
17.16Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын чиг үүрэг:
17.16.1эрүүл мэндийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, бүтээмжтэй байхад чиглүүлж удирдан зохион байгуулахдаа энэ хуулийн 17.1.-д заасан дүрмийг баримтлах;
17.16.2эрүүл мэндийн төвийн зохион байгуулалтын бүтцийг батлах;
17.16.3дүүргийн эрүүл мэндийн төвийн газрын даргын баталсан стратеги төлөвлөгөөний хүрээнд төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
17.16.4төвөөс хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, хэрэгжилтийг хангах;
17.16.5төвийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх төвийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах;
17.16.6төвийн ажиллагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
17.16.7төвийн төсвийг холбогдох хуульд заасны дагуу захиран зарцуулах;
17.16.8төсвийг үр ашигтай зарцуулах, ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;
17.16.9хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах;
17.16.10эрүүл мэндийн төвийг төлөөлж үйл дотоод, гадаад үйл ажиллагаа явуулах;
18 дугаар зүйлДүүргийн эрүүл мэндийн төвөөс өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг зохицуулах, удирдлагаар хангах чиг үүрэг
18.1Дүүргийн эрүүл мэндийн төвөөс өөрийн дүүрэгт байрлалтай өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг зохицуулах, удирдлагаар хангах дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1энэ хуулийн 17.8.-д заасан хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтээр үнэлж, урамшуулах, хариуцлага тооцох;
18.1.2өрхийн эрүүл мэндийн төвтэй хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гэрээг эрх бүхий байгууллагаас баталсан дүрэмд заасны дагуу цуцлах, түр түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
18.1.3салбарын бодлого, тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн төвийг хөгжүүлэх стратеги төлөвлөөг батлах, хэрэгжилтийг үнэлэх;
18.1.4өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгдсэн удирдлагаар хангах;
18.1.5анхан шатны тусламж, үйлчилгээг хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг хүн-төвтэй, нэгдмэл, тасралтгүй байх зарчмын дагуу зохион байгуулах, холбогдох журмыг баталж хэрэгжилтийг хангах;
18.1.6энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан анхан шатлалаас хоёрдогч, гуравдагч шатлалд өвчтөн илгээх, эргэх холбоо тогтоох, хянах журамд заасан зохицуулалтыг хариуцаж, хэрэгжилтийг хангах;
18.1.7өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах;
18.1.8тусламж, үйлчилгээний чанар, үр дүнд гүйцэтгэлийн үнэлгээ хийх, сайжруулах арга хэмжээг хамтран авах;
18.1.9эрүүл мэндийн төвийн хөгжлийн болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
19 дүгээр зүйлАймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвийг удирдлагаар хангах чиг үүрэг
19.1Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвийг удирдлагаар хангах дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
19.1.1аймгийн эрүүл мэндийн газар нь салбарын бодлого, тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн төвийг хөгжүүлэх стратеги төлөвлөөг батлах, хэрэгжилтийг үнэлэх;
19.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, үнэлэх, дүгнэлт гаргах;
19.1.3төвийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх, тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
19.1.4шаардлагатай гэж үзвэл төвийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
19.1.5өрхийн эрүүл мэндийн төвтэй хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гэрээг эрх бүхий байгууллагаас баталсан дүрэмд заасны дагуу цуцлах, түр түдгэлзүүлэх;
19.1.6дүүргийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу төвийн даргад хариуцлага хүлээлгэх;
20 дугаар зүйлХоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
20.1Энэ зүйлд заасан зохицуулалт нь энэ хуулийн 4.4.-д заасан төрийн эрүүл мэндийн байгууллагад хамаарна.
20.2Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалт:
20.3Дүүргийн эрүүл мэндийн төвийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах татан буулгах шийдвэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
20.4Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас томилсон дарга хэрэгжүүлнэ.
20.5Дүүргийн эрүүл мэндийн төвийн даргад тавигдах шаардлага:
20.5.1эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
20.5.2эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
20.5.3нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх;
20.5.4тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй байх;
20.5.5улс төрийн намын гишүүн бус байх;
20.5.6хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх;
20.5.7бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх;
20.5.8бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
20.6Энэ хуулийн 20.5.-д заасан шаардлагыг хангасан хүн дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг дэвшүүлж хүсэлтээ Нийслэлийн эрүүл мэндийн газарт гаргаж өрсөлдөнө.
20.7Дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулах үйл явц дараах үе шатаар явагдана:
20.7.1Нэр дэвшигчийн бичиг баримтын үнэлгээ хийх;
20.8Дүүргийн эрүүл мэндийн төвийн даргад нэр дэвшигч тухайн байгууллагыг хөгжүүлэх өөрийн дэвшүүлж буй стратеги төлөвлөгөөг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулах нийтийн сонсголыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас зохион байгуулна.
20.9Бичиг баримтын үнэлгээнд тэнцсэн, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийтийн сонсголоор нийт иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга батламжилж томилно.
20.10Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нь дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гүйцэтгэлийн гэрээг байгуулж, шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлээ үнэлүүлнэ.
20.11Дүүргийн Засаг даргын дүүргийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан гэрээний гүйцэтгэл “хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд түүнд хариуцлага ногдуулах тухай саналыг дүүргийн Засаг даргаас Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ.
20.12Дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар, шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
20.13Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нь энэ хуулийн 20.10.-д зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.13.1дүүргийн эрүүл мэндийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, бүтээмжтэй байхад чиглүүлж удирдах;
20.13.2дүүргийн эрүүл мэндийн төвийн зохион байгуулалтын бүтцийг батлах;
20.13.3Энэ хуулийн 20.10.-д заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшнийг хангаж ажиллах;
20.13.4дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, хэрэгжилтийг хангах;
20.13.5дүүргийн эрүүл мэндийн төвийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх төвийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах;
20.13.6байгууллагын эрсдэлийг удирдлагыг үр дүнтэй удирдах;
20.13.7дүүргийн эрүүл мэндийн төвийн ажиллагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
20.13.8дүүргийн эрүүл мэндийн төвийн төсвийг холбогдох хуульд заасны дагуу захиран зарцуулах;
20.13.9төсвийг үр ашигтай зарцуулах, ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;
20.13.10хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах;
20.13.11дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авах, нөөцийг зүй зохистой хуваарилах, удирдах;
20.13.12дүүргийн эрүүл мэндийн төвийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, эд хөрөнгийн нөөцийн зөв зохистой хуваарилалтыг хийх, удирдах;
20.13.13дүүргийн эрүүл мэндийн төвийг төлөөлж үйл дотоод, гадаад үйл ажиллагаа явуулах;
20.13.14энэ хуулийн 20.12.-д заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшнийг хангаж ажиллах;
21 дүгээр зүйлНийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийг удирдлагаар хангах чиг үүрэг
21.1Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийг удирдлагаар хангах энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1салбарын бодлого, тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн төвийг хөгжүүлэх стратеги төлөвлөөг батлах, хэрэгжилтийг үнэлэх;
21.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, үнэлэх, дүгнэлт гаргах;
21.1.3дүүргийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх, тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
21.1.4шаардлагатай гэж үзвэл төвийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
21.1.5дүүргийн эрүүл мэндийн төвийн дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу төвийн даргад хариуцлага хүлээлгэх;
22 дугаар зүйлАмаржих газрын удирдлага, зохион байгуулалт
22.1Амаржих газрыг байгуулах, өөрчлөн зохион байгуулах татан буулгах шийдвэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
22.2Амаржих газрын удирдлагыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас томилсон дарга хэрэгжүүлнэ.
22.3Амаржих газрын даргад тавигдах шаардлага:
22.3.1эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
22.3.2эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
22.3.3нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх;
22.3.4тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй байх;
22.3.5улс төрийн намын гишүүн бус байх;
22.3.6хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх;
22.3.7бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх;
22.3.8бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
22.4Энэ хуулийн 22.3.-д заасан шаардлагыг хангасан хүн амаржих газрын даргын сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг дэвшүүлж хүсэлтээ Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гаргаж өрсөлдөнө.
22.5Амаржих газрын даргыг сонгон шалгаруулах үйл явц дараах үе шатаар явагдана:
22.5.1Нэр дэвшигчийн бичиг баримтын үнэлгээ;
22.6Амаржих газрын даргад нэр дэвшигч байгууллагыг хөгжүүлэх өөрийн дэвшүүлж буй стратеги төлөвлөгөөг тухайн байгууллагын хамт олонд танилцуулах сонсголыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулна.
22.7Бичиг баримтын үнэлгээнд тэнцсэн, нийт хамт олны сонсголоор нийт ажиллагсдын дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга батламжилж томилно.
22.8Амаржих газрын дарга нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргатай хамтран ажиллах гүйцэтгэлийн гэрээг байгуулж, шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийг үнэлнэ.
22.9Амаржих газрын гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар, шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
22.10Амаржих газрын даргын чиг үүрэг:
22.10.1амаржих газрын бүтэц, зохион байгуулалтыг батлах;
22.10.2байгууллагын стратеги, төлөвлөгөө, бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;
22.10.3байгууллагын мэдээлэл, хүний, санхүү, техник тоног төхөөрөмжийн нөөцийг зохистой хуваарилах, удирдах;
22.10.4нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтыг хангах;
22.10.5эхийн болон нярайн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах;
22.10.6эмнэл зүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмыг хэрэгжүүлэхийг удирдан зохион байгуулах;
22.10.7чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэлд хамрагдах;
22.10.8мэргэжлийн багийг удирдах, хөгжүүлэх, хамт олны хөгжлийг дэмжих;
22.10.9ёс зүй, хариуцлагын дотоод тогтолцоог бүрдүүлэх;
22.10.10хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх;
22.10.11эдийн засаг, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
22.11Нийслэлийн эрүүл мэндийн газар нь амаржих газрыг удирдлагаар хангах энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.11.1нийслэлийн хүн амд үзүүлэх төрөх, нярайн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг үнэлэх, үнэлгээнд үндэслэн эх барих, нярайн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх зохицуулалтыг хэрэгжүүлэх;
22.11.2амаржих газраас үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлэх, үр дүнд хяналт тавих, хариуцлага тооцох;
23 дугаар зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
23.1Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт нь дараах гурван төрөлтэй байна:
23.1.1аймаг, нийслэлийн засаг даргын томилсон эмнэлгийн захирал;
23.1.2төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон эмнэлгийн захирал;
23.1.3менежментийн багаас томилсон эмнэлгийн захирал;
24 дүгээр зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлага
24.1Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна:
24.1.1эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
24.1.2эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
24.1.3анагаах ухаан, эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн удирдлагын ухааны олгох их, дээд сургууль төгссөн эсхүл эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх;
24.1.4тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй байх;
24.1.5улс төрийн намын гишүүн бус байх;
24.1.6хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх;
24.1.7бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх;
24.1.8бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулаагүй байх;
24.1.9бусад эрүүл мэндийн байгууллагын өмчлөгч эсхүл хувь эзэмшигч биш байх;
24.2Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирал нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.2.1эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, бүтээмжтэй байхад чиглүүлж удирдах;
24.2.2эмнэлгийн зохион байгуулалтын бүтцийг батлах;
24.2.3энэ хуулийн 26.4.-д заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшнийг хангаж ажиллах;
24.2.4нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан стратеги төлөвлөгөөний хүрээнд төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
24.2.5эмнэлгээс “хүн-төвтэй”, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, хэрэгжилтийг хангах;
24.2.6эмнэлгийн төвийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх төвийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах;
24.2.7байгууллагын эрсдэлийг удирдлагыг үр дүнтэй удирдах;
24.2.8эмнэлгийн ажиллагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
24.2.9эмнэлгийн төсвийг холбогдох хуульд заасны дагуу захиран зарцуулах;
24.2.10эмнэлгийн төсвийг үр ашигтай зарцуулах, ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;
24.2.11хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах;
24.2.12эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авах, нөөцийг зүй зохистой хуваарилах, удирдах;
24.2.13эмнэлгийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, эд хөрөнгийн нөөцийн зөв зохистой хуваарилалтыг хийх, удирдах;
24.2.14эмнэлгийг төлөөлж үйл дотоод, гадаад үйл ажиллагаа явуулах;
25 дугаар зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгох, томилох зохицуулалт
25.1Энэ хуулийн 24.1.-д заасан шаардлагыг хангасан хүн орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлын сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг дэвшүүлэх хүсэлтээ Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт гаргаж өрсөлдөнө.
25.2Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах үйл явц дараах үе шатаар явагдана:
25.2.1Нэр дэвшигчийн бичиг баримтын үнэлгээ;
25.3Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захиралд нэр дэвшигч байгууллагыг хөгжүүлэх өөрийн дэвшүүлж буй стратеги төлөвлөгөөг нэгдсэн эмнэлгийн хамт олонд танилцуулах сонсголыг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулна.
25.4Бичиг баримтын үнэлгээнд тэнцсэн, хамт олны сонсголоор нийт ажиллагсдын дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга сонгон шалгаруулалт эхэлснээс хойш хуанлийн 30 хоногт багтаан батламжилж томилно.
26 дугаар зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл
26.1Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөл байгуулах эрх дараах нөхцөлд үүснэ:
26.1.1эрх бүхий байгууллагаас тогтоосон чанарын нийт шалгуур үзүүлэлтийн 90 хувь нь сүүлийн 2 жил тогтмол хүрэх түвшиндээ хүрсэн бол;
26.1.2эрх бүхий байгууллагаас тогтоосон үр ашиг, бүтээмжийн нийт шалгуур үзүүлэлтийн 90 хувь нь сүүлийн 2 жил тогтмол хүрэх түвшиндээ хүрсэн бол;
26.1.3хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээний хувь 80-аас дээш бол;
26.1.4эрүүл мэндийн тогтолцооны хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилттой байгууллагын үйл ажиллагааг уялдуулж гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг цахим өгөгдөлд суурилсан хяналтын самбарын хяналтыг нэвтрүүлж, тогтмолжуулсан бол;
26.2Энэ хуулийн 26.1.-д заасан нөхцөл үүссэн тухай хүсэлтийг орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт гаргаж, үнэлгээ хийлгэнэ.
26.3Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас төлөөлөн удирдах зөвлөл байгуулах нөхцөл хангасан эсэхэд үнэлгээ хийж түүний үр дүнд үндэслэн дүгнэлт гаргаж Аймаг, Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
26.4Энэ хуулийн 26.1.1.- 26.1.2.-д заасан чанарын, үр ашиг бүтээмжийн шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
27 дугаар зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах
27.1Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 26.3.-д заасан дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулна.
27.2Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна.
28 дугаар зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, тавигдах шаардлага
28.1Орон нутгийн өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага:
28.1.1тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
28.1.2анагаах ухаан, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, бизнесийн удирдлага, санхүү, 28.1.3.эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
28.1.4эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх нь давуу тал болох;
28.1.5улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
28.1.6бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
28.1.7нэгдсэн эмнэлэгтэй адил төстэй эмнэлэгт ажилладаггүй байх;
28.1.8эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын өмчлөгч эсхүл хамтран эзэмшигч биш байх;
28.1.9эм, урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагын өмчлөгч эсхүл хамтран эзэмшигч биш байх;
28.1.10ашиг сонирхлын зөрчилгүй байх;
28.2Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар нээлттэй сонгон шалгаруулна.
28.3Энэ хуулийн 28.2.-т заасан нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хурал доор дурдсан төлөөллийг оролцуулан тус тусдаа хуралдана:
28.3.1иргэн, даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийг сонгох;
28.3.2эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох;
28.3.3эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөллийг сонгох;
28.4Нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 28.2.-т заасан сонгон шалгаруулалтын дагуу даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг нэг эмнэлгийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлж, хуралд тухайн байгууллагын төлөөлөл нэг санал өгөх эрхтэйгээр оролцоно.
28.5Эмнэлэг тус бүрийн нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 28.1.-д заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчийг танилцуулж, илээр санал хураан олонхын санал авсан нэг нэр дэвшигчийг, эсхүл нэр дэвшигчийн аль нь ч олонхын саналыг аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг энэ хуулийн 28.2.-д заасан эрх бүхий этгээдэд хурлын тэргүүлэгчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлийг баталгаажуулан хүргүүлнэ.
28.6Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулийн 28.3.-т заасан төлөөлөлд нэр дэвшүүлэх байгууллага дараах шаардлагыг хангасан байна:
28.6.1нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байх;
28.6.2иргэн, даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын дүрэмд тухайн чиг үүрэг туссан байх, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрэмд тухайн чиг үүрэг туссан байх;
28.6.3сүүлийн 1 жилээс дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
28.6.4тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
28.7Энэ хуулийн 27.1.-д заасан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах байгууллага нэр дэвшүүлэн сонгох хурлын товыг 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлана.
28.8Орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ хуулийн 28.1.-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ:
28.8.1эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан нэгжээс тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
28.8.2эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөл тус бүрээс нэг хүнийг тухайн хамт олны ердийн олонхын төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
28.8.3олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөлөл тус бүр нэг хүнийг сонгон шалгаруулснаар;
28.9Энэ хуулийн 28.2.-т заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг Аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна.
29 дүгээр зүйлОрон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгох, томилох зохицуулалт
29.1Энэ хуулийн 24.1.-д заасан шаардлагыг хангасан орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ.
29.2Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа эмнэлгийн захирал Төлөөлөн удирдах зөвлөлтэй гүйцэтгэлийн гэрээг жил бүр байгуулж, гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнгээр ажлын гүйцэтгэлийг нь үнэлж гэрээг сунгах, цуцлах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна.
29.3Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
30.1Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт нь дараах гурван төрөлтэй байна:
30.1.1эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний томилсон эмнэлгийн захирал;
30.1.2төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон эмнэлгийн захирал;
30.1.3менежментийн багаас томилсон эмнэлгийн захирал;
31 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын чиг үүрэг
31.1Төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлгийн захирал нь хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
31.1.1эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, бүтээмжтэй байхад чиглүүлж удирдах;
31.1.2эмнэлгийн зохион байгуулалтын бүтцийг батлах;
31.1.3нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын баталсан стратеги төлөвлөгөөний хүрээнд төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
31.1.4эмнэлгээс “хүн-төвтэй”, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, хэрэгжилтийг хангах;
31.1.5эмнэлгийн төвийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх төвийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах;
31.1.6байгууллагын эрсдэлийг удирдлагыг үр дүнтэй удирдах;
31.1.7эмнэлгийн ажиллагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
31.1.8эмнэлгийн төсвийг холбогдох хуульд заасны дагуу захиран зарцуулах;
31.1.9эмнэлгийн төсвийг үр ашигтай зарцуулах, ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;
31.1.10хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах;
31.1.11эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авах, нөөцийг зүй зохистой хуваарилах, удирдах;
31.1.12эмнэлгийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, эд хөрөнгийн нөөцийн зөв зохистой хуваарилалтыг хийх, удирдах;
31.1.13эмнэлгийг төлөөлж үйл дотоод, гадаад үйл ажиллагаа явуулах;
32 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захиралд тавигдах шаардлага
32.1Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна:
32.1.1эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
32.1.2эмнэлэгт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
32.1.3анагаах ухаан, эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн удирдлагын ухааны олгох их, дээд сургууль төгссөн эсхүл эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх;
32.1.4тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй байх;
32.1.5улс төрийн намын гишүүн бус байх;
32.1.6хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх;
32.1.7бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх;
32.1.8бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулаагүй байх;
32.1.9бусад эрүүл мэндийн байгууллагын өмчлөгч эсхүл хувь эзэмшигч биш байх;
33 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох зохицуулалт
33.1Энэ хуулийн 32.1.-д заасан шаардлагыг хангасан хүн Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг дэвшүүлж хүсэлтээ Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өрсөлдөнө.
33.2Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах үйл явц дараах үе шатаар явагдана:
33.2.1нэр дэвшигчийн бичиг баримтын үнэлгээ;
33.3Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захиралд нэр дэвшигч байгууллагыг хөгжүүлэх өөрийн дэвшүүлж буй стратеги төлөвлөгөөг эмнэлгийн хамт олонд танилцуулах сонсголыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохион байгуулна.
33.4Бичиг баримтын үнэлгээнд тэнцсэн, хамт олны сонсголоор нийт ажиллагсдын дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батламжилж томилно.
34 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл
34.1Төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөл байгуулах эрх дараах нөхцөлд үүснэ:
34.1.1эрх бүхий байгууллагаас тогтоосон чанарын нийт шалгуур үзүүлэлтийн 90 хувь нь сүүлийн 2 жил тогтмол хүрэх түвшиндээ хүрсэн бол;
34.1.2эрх бүхий байгууллагаас тогтоосон үр ашиг, бүтээмжийн нийт шалгуур үзүүлэлтийн 90 хувь нь сүүлийн 2 жил тогтмол хүрэх түвшиндээ хүрсэн бол;
34.1.3хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээний хувь 80-аас дээш бол;
34.1.4эрүүл мэндийн тогтолцооны хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилттой байгууллагын үйл ажиллагааг уялдуулж гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг цахим өгөгдөлд суурилсан хяналтын самбарын хяналтыг нэвтрүүлж, тогтмолжуулсан бол;
34.2Энэ хуулийн 34.1.-д заасан нөхцөл үүссэн тухай хүсэлтийг Төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлгийн удирдлагын зүгээс Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж, үнэлгээ хийлгэнэ.
34.3Эрүүл мэндийн асуудал төрийн захиргааны төв байгууллагын уг асуудлыг хариуцсан зохион байгуулалтын нэгжийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөл байгуулах нөхцөл хангасан эсэхэд үнэлгээ хийж түүний үр дүнд үндэслэн дүгнэлт гаргаж Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
34.4Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн энэ хуулийн 34.3.-д заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулна.
34.5Энэ хуулийн 34.1.1.- 34.1.2.-д заасан чанарын, үр ашиг бүтээмжийн шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
35 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах
35.1Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна.
36 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, түүнд тавих шаардлага
36.1Төлөөлөн удирдах зөвлөлийн өмчлөгчийн төлөөллөөс бусад гишүүнд тавигдах шаардлага:
36.1.1тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
36.1.2анагаах ухаан, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
36.1.3эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх нь давуу тал болох;
36.1.4улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
36.1.5бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх;
36.1.6төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй адил төстэй эмнэлэгт ажилладаггүй байх;
36.1.7эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын өмчлөгч эсхүл хамтран эзэмшигч биш байх;
36.1.8эм, урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагын өмчлөгч эсхүл хамтран эзэмшигч биш байх;
36.1.9ашиг сонирхлын зөрчилгүй байх;
36.2Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нээлттэй сонгон шалгаруулна.
36.3Энэ хуулийн 36.2.-д заасан нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хурал доор дурдсан төлөөллийг оролцуулан тус тусдаа хуралдана:
36.3.1иргэн, даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийг сонгох;
36.3.2эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох;
36.3.3эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөллийг сонгох;
36.4Нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 36.2.-т заасан сонгон шалгаруулалтын дагуу даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг нэг эмнэлгийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлж, хуралд тухайн байгууллагын төлөөлөл нэг санал өгөх эрхтэйгээр оролцоно.
36.5Эмнэлэг тус бүрийн нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 36.1.-д заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчийг танилцуулж, илээр санал хураан олонхын санал авсан нэг нэр дэвшигчийг, эсхүл нэр дэвшигчийн аль нь ч олонхын саналыг аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг энэ хуулийн 36.2.-д заасан эрх бүхий этгээдэд хурлын тэргүүлэгчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлийг баталгаажуулан хүргүүлнэ.
36.6Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулийн 36.3.-д заасан төлөөлөлд нэр дэвшүүлэх байгууллага дараах шаардлагыг хангасан байна:
36.6.1нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байх;
36.6.2иргэн, даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын дүрэмд тухайн чиг үүрэг туссан байх;
36.6.3эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрэмд тухайн чиг үүрэг туссан байх;
36.6.4сүүлийн 1-ээс дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
36.6.5тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
36.7Энэ хуулийн 36.4.-д заасан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах байгууллага нэр дэвшүүлэн сонгох хурлын товыг 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлана.
36.8Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ хуулийн 36.1.-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ:
36.8.1эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
36.8.2эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөл тус бүрээс нэг хүнийг тухайн хамт олны ердийн олонхын төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
36.8.3олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөлөл тус бүр нэг хүнийг сонгон шалгаруулснаар;
36.9Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батламжилна.
37 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгох, томилох зохицуулалт
37.1Энэ хуулийн 32.1.-д заасан шаардлагыг хангасан төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ.
37.2Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа эмнэлгийн захирал Төлөөлөн удирдах зөвлөлтэй гүйцэтгэлийн гэрээг жил бүр байгуулж, гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнгээр ажлын гүйцэтгэлийг нь үнэлж гэрээг сунгах, цуцлах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна.
37.3Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл гурван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно.
37.4Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.
37.5Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
38 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын зохион байгуулалт
38.1Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
38.2Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүнээс дөрвийг буюу өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн тус бүр хоёр гишүүнийг гурван жилээр, бусад таван гишүүнийг зургаан жилээр сонгож, цаашид энэ хуулийн 38.1-д заасан хугацааг баримтлан баталгаажуулна.
38.3Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүний өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн гишүүний энэ хуулийн 38.2.-д заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.
38.4Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор нэг удаад удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хүртэлх тооны гишүүнийг нөхөн сонгоно.
38.5Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүнээс нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхын саналаар сонгоно.
38.6Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
38.7Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нас барсан, түүнийг энэ хуулийн 38.9.-т зааснаар эгүүлэн татсан бол насаар хамгийн ахмад гишүүн шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэнэ.
38.8Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй тохиолдолд насаар хамгийн ахмад гишүүн орлоно.
38.9Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр эгүүлэн татна:
38.9.1эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
38.9.2гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
38.9.3энэ хуулийн 38.10.-д заасныг зөрчсөн нь сонгогдсоны дараа тогтоогдсон;
38.9.4өөр ажилд шилжих болсон, улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
38.9.5өмчлөгчийг төлөөлөх гишүүний албан тушаал өөрчлөгдсөн;
38.9.6хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд дараалан гурав ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй.
38.10Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
38.10.1хууль тогтоомжид заасан урамшууллаас гадна албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шууд буюу шууд бусаар бэлэг, үйлчилгээ, мөнгөн орлого, зээл, тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
38.10.2гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох.
38.11Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 38.10.-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах болон чөлөөлөхийг хориглоно.
38.12Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, нас барсан, эсхүл энэ хуулийн 38.10.-д заасан үндэслэлээр эгүүлэн татсан, чөлөөлсөн тохиолдолд энэ хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн болон сонгон шалгаруулсан хүнийг эрх бүхий этгээд нэг сарын дотор баталгаажуулна.
38.13Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.
38.14Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна.
38.15Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.
38.16Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
38.17Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулна.
38.18Төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
38.19Төлөөлөн удирдах зөвлөл орон тооны нэг ажилтантай байна.
38.20Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ.
38.21Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
39 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэг
39.1Төлөөлөн удирдах зөвлөл дараах эрхтэй байна:
39.1.1тухайн эмнэлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээний үнэлгээнд үндэслэн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн стратеги төлөвлөгөөг батлах;
39.1.2тухайн эмнэлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээний үнэлгээнд үндэслэн эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах;
39.1.3тухайн эмнэлгийн тухайн жилийн төсвийн орлого, зарлагын төсөл, төсвийн зарцуулалтын хуваарилалтыг батлах;
39.1.4төсвийн орлогын хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох;
39.1.5эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх;
39.1.6эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах;
39.1.7эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах;
39.1.8эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргах;
39.1.9эмнэлгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнг хэлэлцэх, дүгнэлт гаргах;
39.1.10эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх;
39.1.11эмнэлгийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх;
39.1.12аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж, хэрэгжилтэд хяналт тавих;
39.1.13шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ, үйл ажиллагааны гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
39.1.14хуульд заасан бусад бүрэн эрх.
39.2Төлөөлөн удирдах зөвлөл дараах үүрэгтэй байна:
39.2.1эмнэлгийн стратеги болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
39.2.2эмнэлгийн тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
39.2.3эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах;
39.2.4эмнэлгийн захирлын гэрээний хэрэгжилтийг үнэлж, хэрэгжилтийн үр дүн хангалтгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх эсхүл чөлөөлөөх;
39.2.5эмнэлгийн захирлын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эмнэлэгт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;
39.2.6төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг жилд нэг удаа эмнэлгийн хамт олонд болон олон нийтэд ил тод тайлагнах;
39.2.7хуульд заасан бусад үүрэг;
40 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ, татан буулгах зохицуулалт
40.1Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь Аймаг, Нийслэлийн Засаг даргатай гүйцэтгэлийн гэрээг жил бүр байгуулж, гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнгээр ажлын гүйцэтгэлийг нь үнэлж гэрээг сунгах, цуцлах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна.
40.2Энэ хуулийн 40.1.-д заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг хангалтгүй гэж үнэлсэн тохиолдолд Аймаг, Нийслэлийн Засаг дарга тухайн орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах үндэслэл бүхий хүсэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
40.3Энэ хуулийн 40.2.-д заасны дагуу Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэрийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүсэлт хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногт багтаан шийдвэрлэх ба Төлөөлөн удирдах зөвлөлийг энэ хуульд заасны дагуу дахин байгуулна.
40.4Татан буугдахаар шийдвэрлэгдсэн орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь дараагийн төлөөлөн удирдах зөвлөл томилогдох өдөр хүртэл үйл ажиллагаа явуулна.
40.5Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй гүйцэтгэлийн гэрээг жил бүр байгуулж, гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнгээр ажлын гүйцэтгэлийг нь үнэлж гэрээг сунгах, цуцлах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна.
40.6Энэ хуулийн 40.2.-д заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг хангалтгүй гэж үнэлсэн тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэрийг үнэлгээ хийснээс хойш хуанлийн 30 хоногт багтаан шийдвэрлэх ба төлөөлөн удирдах зөвлөлийг энэ хуульд заасны дагуу дахин байгуулна.
40.7Татан буугдахаар шийдвэрлэгдсэн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь дараагийн төлөөлөн удирдах зөвлөл томилогдох өдөр хүртэл үйл ажиллагаа явуулна.
40.8Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлал, хариуцлага тооцох журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
40.9Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
40.10Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
41 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт менежментийн баг ажиллуулах зохицуулалт
41.1Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай дараах нөхцөл байдал сүүлийн 2 жил үүссэн тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх удирдлагын менежментийн багийг түр хугацаагаар томилж ажиллуулж болно:
41.1.1он дамнасан өр үүссэн;
41.1.2төлөвлөсөн орлого бүрдээгүй, урсгал зардлаа санхүүжүүлэх боломжгүй болсон;
41.1.3байгууллагын үйл ажиллагаа доголдсон, хүний нөөцийн хомсдолоос үүдэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүссэн;
41.1.4эмнэлгийн хамт олон удирдлага болон удирдлагын багт итгэл үзүүлэх боломжгүй байгаа талаар удаа дараа албан ёсоор эрх бүхий байгууллагад хандсан, гомдол үндэслэлтэй бол;
41.1.5эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсан нь сүүлийн 2 жилийн шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдсон, иргэдийн зүгээс чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагын талаар ирүүлж буй гомдлын тоо сүүлийн 2 жилд огцом нэмэгдсэн;
41.1.6удирдлагын ёс зүйгүй үйлдэл, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ирүүлсэн гомдол үндэслэлтэй бол;
41.1.7эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах байгууллагаас гэрээний хэрэгжилтийг үнэлээд дахин гэрээгүй байгуулах боломжгүй тухай холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдсэн;
41.1.8эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн үнэлгээнд тэнцээгүй бөгөөд 6 сарын дараа хийсэн давтан үнэлгээнд тэнцээгүй;
41.2Менежментийн баг томилогдсон эмнэлгийг хувьчлахыг хориглоно.
41.3Менежментийн баг нь тухайн эмнэлгийн захиргааны эрх, үүргийн хүрээнд бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулна.
41.4Менежментийн багийн үйл ажиллагаанд улирал тутам, эсхүл шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаад аудит, үнэлгээ хийх бөгөөд дүнг холбогдох эрх бүхий байгууллагад тайлагнана.
41.5Менежментийн багийн үйл ажиллагааны журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
41.6Менежментийн баг дараах бүрэлдэхүүнтэй байна:
41.6.1эмнэлгийн менежмент бизнес хөгжил хариуцсан гишүүн нэг;
41.6.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмнэл зүйн эрсдэлийн удирдлага хариуцсан гишүүн нэг;
41.6.3санхүү, төсөв, худалдан авалтын удирдлага хариуцсан гишүүн нэг;
41.6.4хүний нөөц, дотоод зохион байгуулалт хариуцсан гишүүн нэг;
41.6.5эмнэлгийн мэдээллийн систем, гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан гишүүн нэг;
41.6.6хууль, эрх зүй, гэрээ, хариуцлагын зохицуулалт хариуцсан гишүүн нэг;
42 дугаар зүйлМенежментийн багийн гишүүдэд тавигдах шаардлага
42.1Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт ажиллах менежментийн багийн гишүүдэд тавигдах шаардлага:
42.1.1Эрүүл мэнд, удирдлага, санхүү, эрх зүй, мэдээллийн технологи, хүний нөөцийн удирдлага зэрэг холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
42.1.2Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
42.1.3Эмнэлгийн удирдлага, байгууллагын хөгжил, чанарын менежмент, өөрчлөлтийн удирдлага зэрэг чиглэлээр ажилласан туршлага, чадавхтай байх.
42.1.4Авлига, албан тушаалын гэмт хэрэг, мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбогдон шүүхээр шийтгэгдэж байгаагүй байх;
42.1.5Төрийн албаны хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд нийцсэн байдлаар ашиг сонирхлын мэдүүлэг гаргасан байх;
42.1.6Тухайн эмнэлгээс шууд хамаарал бүхий хувийн ашиг сонирхолгүй байх.
42.2Менежментийн багийн ахлагчид тавигдах нэмэлт шаардлага:
42.2.1Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
42.2.2Эмнэлгийн стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, өөрчлөлтийн менежмент, олон талт оролцогчтой хамтран ажиллах чиглэлээр мэргэшсэн байх.
42.3Менежментийн багийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах журам, гэрээний үлгэрчилсэн загвар, гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
43 дугаар зүйлМенежментийн багийн чиг үүрэг
43.1Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт ажиллах менежментийн баг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
43.1.1эмнэлгийн стратеги, төлөвлөлтийг шинэчлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
43.1.2санхүүгийн нээлттэй, үр ашигтай удирдлагыг бий болгох;
43.1.3эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах;
43.1.4эмнэлгийн бүтэц, орон тоог оновчтой болгох, чадавх бэхжүүлэх;
43.1.5эмнэлгийн мэдээллийн систем, тайлагналын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;
43.1.6иргэд, үйлчлүүлэгчдийн оролцоог хангах, гомдол мэдээлэл хүлээн авах тогтолцоог бүрдүүлэх;
43.1.7эрсдэлийн удирдлагын тогтолцоо бий болгож, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ
44 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт
44.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх зорилтын хүрээнд өвчтөнд тэгш, хүртээмжтэй, чанартай, шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохистой байдлаар санхүүгийн дарамтгүй үзүүлэхэд чиглэгдэнэ.
45 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
45.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, өвчтөний төлөх хамтын төлбөр, төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого болон бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
45.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг худалдан авагчийн зарчмаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3.-д заасан байгууллага стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлэх бөгөөд өвчтөнд хэрэгцээтэй үед нь шаардлагатай, хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, сангийн тэнцлийг хангах, үргүй зардлыг хянах, бууруулах, тусламж, үйлчилгээний үр дүн, гүйцэтгэлийг сайжруулах зорилгод нийцсэн санхүүгийн удирдлага, төлбөрийн зохистой арга, хөшүүргийг хэрэглэнэ.
45.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээний багц нь тусламж, үйлчилгээний шатлал, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн төрлөөс шалтгаалан эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх зардал, санхүүжилтийн эх үүсвэр ялгаатай байж болно.
45.4Өвчтөний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахдаа хувиасаа төлөх төлбөр түүнд санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх ба иргэдийг санхүүгийн дарамтаас хамгаалах зорилгоор улсын санхүүжилтийн эх үүсвэр бусад санхүүжилтийн эх үүсвэрээс давамгайлна.
45.5Эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг боловсронгуй болгох бодлогын хүрээнд зардлыг оновчтой болгох, хянах, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглүүлнэ.
45.6Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үр ашгийг хангах хүрээнд шатлал хооронд шилжих, тусламж, үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй байдлыг анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч хянах, хаалга баригчийн үүргийг гүйцэтгэх чиг үүргийг энэ хуульд зааснаар хэрэгжүүлнэ.
45.7Дараагийн шатлалд илгээх өвчтөний санхүүжилтийг өрхийн эмчээр дамжуулж хийх, зохицуулах дүрэм, журмыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн төв байгууллага санаачлан боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилттэй холбон тайлагнах үүрэг хүлээнэ.
45.8Энэ зүйлийн 45.1.- 45.6.-д заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжилтийг эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх зорилтын хүрээнд дараах байдлаар зохицуулна.
45.9Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх төлбөрийн аргыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3.-д заасан байгууллага тогтоож улсын төсвөөс санхүүжүүлнэ.
45.10Хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх төлбөрийн аргыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3.-д заасан байгууллага тогтоож улсын төсвөөс санхүүжүүлнэ.
45.11Хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх төлбөрийн аргыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3.-д заасан байгууллага тогтоож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ
45.12Амь насанд аюул учруулж болзошгүй яаралтай тохиолдлоос бусад үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогын хүрээнд энэ хуульд заасан тусламж, үйлчилгээний шатлалыг өвчтөн өөрөө алгассан тохиолдолд түүнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал улсын санхүүжилт хамаарахгүй.
45.13Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх зорилтын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3.-д заасан байгууллагаас тогтоосон тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг зохих шатлалд үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаандаа тогтмол дүн шинжилгээ хийж, санхүүгийн орлого, зардлын тайланг зохих журмын дагуу гаргаж ил тод мэдээлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа
46 дугаар зүйлЭмчийн эрх, үүрэг
46.1Эмчийн эрх:
46.1.1эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн хүрээнд бие даан үзүүлэх;
46.1.2мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамрагдах, мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх, судалгаа хийх, инновац нэвтрүүлэх;
46.1.3эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөөцөөр бүрэн хангагдах;
46.1.4өвчтөнтэй тусламж, үйлчилгээний шалтгаанаар харилцах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний аргыг сонгох, оношлох, эмчилгээг хийх;
46.1.5халдвар хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага, орчны аюулгүй байдлыг хангасан, ажлын байрны дарамтгүй орчинд ажиллах;
46.1.6өөрийн нэр төрийг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах;
46.1.7хуульд заасан бусад эрх;
46.2Эмчийн үүрэг:
46.2.1өвчтөнд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
46.2.2өвчтөний оноштой нь холбоотой зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох;
46.2.3өвчтөний эрүүл мэндийн болон хувийн нууцыг задруулахгүй байх;
46.2.4өвчтөнд хүндэтгэлтэй хандах, мэргэжлийн ёс зүйг баримтлах;
46.2.5хүний эрхийг дээдлэх, өвчтөнийг ялгаварлан гадуурхахгүй байх;
46.2.6эмнэл зүйн стандарт, удирдамж, заавар болон эдгээртэй холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөх;
46.2.7тусламж, үйлчилгээний үйл явцыг баримтжуулах, өвчний түүх болон холбогдох анхан шатны маягтын бүртгэлийг хөтлөх;
46.2.8эмнэлгийн дотоод журам, тусламж, үйлчилгээг зохицуулсан дүрэм, журмыг мөрдөх;
46.2.9эмнэл зүйн багийн ажиллагааг хангаж ажиллах, үр дүнтэй харилцах;
46.2.10мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, шинэ мэдлэг, эмчилгээний аргыг эрэлхийлэх, судалгаа хийх;
46.2.11өвчтөнд хор учруулахгүй байх, тусламж, үйлчилгээний хүсээгүй үр дүнг холбогдох зохицуулалтад заасны дагуу мэдээлэх, хариу үйлдэл үзүүлэх, эргэх холбоо тогтоох, хариуцлага хүлээх;
46.2.12хуульд заасан бусад үүрэг;
47 дугаар зүйлСувилагчийн эрх, үүрэг
47.1Сувилагчийн эрх:
47.1.1сувилахуйн тусламж, үйлчилгээг бие даан үзүүлэх, эмчийн зааврын дагуу ажиллах;
47.2.2мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, давтан сургалтад тогтмол хамрагдах;
47.2.3сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөөцөөр бүрэн хангагдах;
47.2.4халдвар хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага, орчны аюулгүй байдлыг хангасан, ажлын байрны дарамтгүй орчинд ажиллах;
47.2.5өөрийн мэргэжлийн нэр төрийг хамгаалуулах, хүндлүүлэх, ёс бус харьцаанаас ангид байх;
47.2.6багаар ажиллах, өвчтөнд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаарх санал гаргах;
47.2.7өвчтөн болон түүний ар гэрийнхэнд сувилахуйн мэргэжлийн зөвлөгөө өгөх;
47.2Сувилагчийн үүрэг:
47.2.1өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэх;
47.2.2эмчийн зааврыг биелүүлэх;
47.2.3өвчтөний эрхийг хүндэтгэх, нууцлалыг хадгалах;
47.2.4үзүүлсэн сувилахуйн тусламж,үйлчилгээний үйл явцыг баримтжуулах, анхан шатны маягтыг хөтлөх;
47.2.5эмнэлгийн дотоод журам, тусламж, үйлчилгээг зохицуулсан дүрэм, журмыг мөрдөх;
47.2.6эмнэл зүйн багийн ажиллагааг хангаж ажиллах, үр дүнтэй харилцах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх;
47.2.7ажлын байрны дэг журмыг мөрдөх, хамт олонтой зөв, үр дүнтэй харилцах;
47.2.8шаардлагатай тохиолдолд анхан шатны амилуулах суурь тусламжийг үзүүлж, амь аврах арга хэмжээг шуурхай авах;
47.2.9хуульд заасан бусад үүрэг;
48 дугаар зүйлБагийн бага эмчийн эрх, үүрэг
48.1Багийн бага эмчийн эрх:
48.1.1мэргэжлээрээ бие даан ажиллах, тусламж үйлчилгээ үзүүлэх;
48.1.2энгийн оношилгоо хийх, түргэн тусламж үзүүлэх, хөнгөн өвчнийг эмчлэх, шаардлагатай тохиолдолд сумын эрүүл мэндийн төв, сумын нэгдсэн эмнэлэгт эсхүл лавлагаа шатны эмнэлэгт илгээх;
48.1.3тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөөцөөр бүрэн хангагдах;
48.1.4хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах;
48.1.5мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамрагдах, шинэ мэдлэг эзэмших ба мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;
48.1.6өөрийн нэр төр, мэргэжлийн нэр хүндийг хамгаалуулах;
48.2Багийн бага эмчийн үүрэг:
48.2.1сумын хүн амд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
48.2.2жирэмсэн эх, хүүхэд, өндөр настан, архаг өвчтөнийг хянах, үзлэг хийх;
48.2.3үзүүлсэн тусламж, үйлчилгээний үйл явцыг баримтжуулах, шаардлагатай анхан шатны маягтыг хөтлөх;
48.2.4эмнэл зүйн болон сувилахуйн түгээмэл үйлдлийн стандарт, удирдамж, зааврыг мөрдөх;
48.2.5өвчтөний эрхийг хүндэтгэх, өвчтөний хувийн болон эрүүл мэндийн мэдээллийг нууцлах;
48.2.6Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оролцох;
49 дүгээр зүйлЭх баригчийн эрх, үүрэг
49.1Эх баригчийн эрх:
49.1.1эх барихын тусламж, үйлчилгээг бие даан үзүүлэх;
49.1.2эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөөцөөр бүрэн хангагдах;
49.1.3хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах, ажлын байрны дарамтаас ангид байх;
49.1.4төрөх эмэгтэй, нярайд үзүүлж буй эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх аргыг мэргэжлийн үндэслэлтэйгээр сонгох, санал гаргах;
49.1.5өөрийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах, шинэ технологи эзэмших;
49.1.6өөрийн нэр төр, мэргэжлийн нэр хүндийг хамгаалуулах;
49.2Эх баригчийн үүрэг:
49.2.1жирэмсний явцад эрсдэл илрүүлэх, зөвлөгөө өгөх, эрт үеийн тусламж үзүүлэх;
49.2.2эх барихын тусламж, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх;
49.2.3төрсний дараах асаргаа сувилгаа хийж гүйцэтгэх, хяналт тавих;
49.2.4нярайд анхан шатны тусламжийг үзүүлэх;
49.2.5халдвар хамгааллын дэглэм мөрдөх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх;
49.2.6эх барихын тусламж, үйлчилгээний үйл явцыг баримтжуулах, холбогдох анхан шатны маягтыг хөтлөх;
49.2.7өвчтөний хувийн болон эрүүл мэндийн нууцыг хадгалах, мэргэжлийн ёс зүйг баримтлах;
49.2.8эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад хүндрэл үүссэн тохиолдолд эх барихын эмчид мэдээлэх, хамтарч ажиллах;
50 дугаар зүйлМэргэшсэн болон резидент эмчийн эрх, үүрэг
50.1Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
50.1.1үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;
50.1.2эмийн жор бичих;
50.1.3нас барсныг тогтоох;
50.1.4хүйсийг тогтоох;
50.1.5цэргийн алба хаах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, хуульд заасан зарим албан тушаалд томилогдох болон бусад нөхцөлд иргэний эрүүл мэндийн талаар тодорхойлолт гаргах;
50.1.6шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр эмчийн үзлэг хийх, шинжилгээ авах, эмчилгээ хийх, дүгнэлт гаргах, иргэний эрх зүйн чадамжийг үнэлэх;
50.1.7өөрийнх нь шууд хяналт, удирдлагад ажиллах резидент эмчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
50.1.8оношлох, эмчлэх зорилгоор үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх ажлыг резидент эмчээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд резидент эмчид зөвшөөрөл олгосон шийдвэрийг бичгээр үйлдэж, удирдах албан тушаалтанд мэдэгдэх;
50.1.9хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
50.2Резидент эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
50.2.1энэ хуулийн 50.2.2, 50.2.3-т заасан ажлыг гүйцэтгэхдээ мэргэшсэн эмчээс арга зүйн туслалцаа авах;
50.2.2эмнэлгийн удирдах албан тушаалтны баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх;
50.2.3мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага доор үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, мэс засал, ажилбарыг хийх;
50.2.4энэ хуулийн 50.2.2-т заасан ажлыг гүйцэтгэх явцад аливаа хүндрэл гарсан тохиолдолд мэргэшсэн эмчид цаг алдалгүй мэдэгдэх;
50.2.5хууль, тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
50.3Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
50.4Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэгтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
51 дүгээр зүйлЭмнэл зүйн удирдамж ашиглах
51.1Эмнэлгийн мэргэжилтэн нь нь өвчтөнд үзүүлэх эмнэл зүйн тусламж, үйлчилгээнд нотолгоонд суурилсан, үндэсний хэмжээнд эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн удирдамж, заавар, стандартыг заавал ашиглах бөгөөд энэ нь эмнэл зүйн чанар, аюулгүй байдлыг хангах үндэс болно.
51.2Эмнэл зүйн удирдамж, заавар, стандартыг үндэслэлгүйгээр мөрдөөгүй эсхүл зохих ёсоор ашиглаагүй тохиолдолд тухайн эмнэлгийн мэргэжилтэнд холбогдох мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага тооцох үндэслэл болно.
51.3Эмнэлэг нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэл зүйн удирдамж, заавар, стандартыг мөрдүүлэх, эмнэл зүйн үйл ажиллагаанд тасралтгүй ашиглах нөхцөл боломжоор хангах үүргийг хүлээнэ.
51.4Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмнэл зүйн удирдамж, заавар, стандартыг боловсруулах нөөц, чадавхыг бүрдүүлснээр үндэсний хэмжээнд мөрдөх эмнэл зүйн удирдамж, заавар, стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах, шинэчлэх эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн удирдамж, заавар, стандартыг эмнэл зүйн практик ашиглах нөхцөлийг эрүүл мэндийн асуудал төрийн захиргааны төв байгууллага хангаж ажиллана.
51.5Эмнэл зүйн удирдамж, заавар, стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг эмнэл зүйн аудитын хүрээнд хэрэгжүүлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ба чанарын хөндлөнгийн үнэлгээ
52 дугаар зүйлЭмнэлгийн магадлан итгэмжлэл
52.1Магадлан итгэмжлэлийн тогтолцоо нь магадлан итгэмжлэлийн магадлан итгэмжлэлийн зөвлөл, магадлан итгэмжлэлийн байгууллага, үнэлгээчин, мэргэшсэн шинжээч, үнэлгээний зөвлөх, магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлт, магадлан итгэмжлэлийн үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, цахим систем өгөгдлийн нэгдсэн сангаас бүрдэнэ.
52.2Эмнэлгийн магадлан итгэмжлэлд энэ хуулийн 4.3.-д заасан эмнэлгүүд хамрагдах боломжтой.
52.3Магадлан итгэмжлэлийн үнэлгээнд дараах зарчмыг баримтална:
52.3.1Сайн дурынх байх бөгөөд эмнэлэг нь магадлан итгэмжлэлд хамрагдах шийдвэрийг сайн дурын үндсэн дээр бие дааж гаргана.
52.3.2Мэргэжлийнх байх бөгөөд магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлт, үнэлгээний арга хэрэгсэл нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байх ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжийг баримталсан байна.
52.3.3Хараат бус, бие даасан байх бөгөөд төрийн өмчийн эмнэлгүүдийг удирдлага, зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангадаг төрийн захиргааны байгууллагаас хараат бусаар шийдвэр гаргадаг байх ба магадлан итгэмжлэлийн шийдвэрийг бие даан гаргана.
52.3.4Ашиг сонирхлоос ангид, шударга байх бөгөөд магадлан итгэмжлэлийн үнэлгээ нь ямар нэгэн ашиг сонирхлоос ангид байх ба оролцогч талуудад ижил тэгш хандана.
52.3.5Хурдан шуурхай, ил тод байх бөгөөд магадлан итгэмжлэлийн үнэлгээ нь товлогдсон цаг хугацаандаа хийгдэх, шат дамжлага цөөн, хүнд сурталгүй, чирэгдэлгүй байх ба олон нийт, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэнэ.
52.3.6Чанарыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн байх бөгөөд үнэлгээ нь бодитой байх, эмнэлгийн үйл ажиллагааны орцод төвлөрөхөөс илүүтэй үр дүнд чиглэсэн үйл явцад суурилах ба чанарыг тасралтгүй сайжруулах хүсэл эрмэлзлийг хөшүүрэг болгоно.
52.3.7Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх бөгөөд магадлан итгэмжлэлийн үнэлгээ нь аюулгүй байдлын соёлыг бүрдүүлэхэд чиглэнэ.
52.4Магадлан итгэмжлэлийн тогтолцооны удирдах дээд байгууллага нь Магадлан итгэмжлэлийн зөвлөл байх бөгөөд магадлан итгэмжлэлийн тогтолцооны талуудын оролцоог хангасан дараах 9 гишүүнээс бүрдэнэ:
52.4.1эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлсөн нэг;
52.4.2магадлан итгэмжлэлийн байгууллагыг төлөөлсөн нэг;
52.4.3эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч байгууллагыг төлөөлсөн нэг;
52.4.4анагаах ухааны мэргэжлийн холбоо, нийгэмлэгийг төлөөлсөн нэг;
52.4.5чанарын хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг төлөөлсөн нэг;
52.4.6төрийн эмнэлгийг төлөөлсөн нэг;
52.4.7хувийн хэвшлийн эмнэлгийг төлөөлсөн нэг;
52.4.8анагаах ухааны боловсрол олгох байгууллагыг төлөөлсөн нэг;
52.4.9иргэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг төлөөсөн нэг;
52.5Энэ хуулийн 52.4.-д заасан төлөөллийг сонгон шалгаруулах журмыг магадлан итгэмжлэлийн байгууллага баталж сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
52.6Магадлан итгэмжлэлийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
52.6.1магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг зохицуулсан журмыг хэлэлцэх, дүгнэлт гаргах, батлах;
52.6.2магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлтийг батлах;
52.6.3магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагаас ирүүлсэн асуудлыг хэлэлцэх, санал боловсруулах, шийдвэрлүүлэх;
52.6.4шаардлагатай тохиолдолд магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлаар мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, иргэд, хамтрагч талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулах, ажлын үр дүнг хэлэлцэх, дүгнэх;
52.6.5магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд жилд 1 удаа хяналт шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн хараат бус багаар хийлгэх бөгөөд үнэлгээний тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
52.6.8магадлан итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагааны тайланг жил бүр хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
52.6.9магадлан итгэмжлэлийн үнэлгээний үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын талаарх асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
52.6.10магадлан итгэмжлэлийн байгууллагад магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлаар эмнэлгээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх;
52.6.11хуульд заасан бусад чиг үүрэг;
53 дугаар зүйлМагадлан итгэмжлэлийн байгууллага
53.1Магадлан итгэмжлэлийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
53.1.1магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;
53.1.2магадлан итгэмжлэлийн тогтолцоо, бодлого, чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр баримт бичиг боловсруулах;
53.1.3магадлан итгэмжлэлийн үнэлгээг зохицуулсан журам, заавар, гарын авлага, аргачлал боловсруулах;
53.1.4магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлтийг боловсруулах;
53.1.5магадлан итгэмжлэлийн үнэлгээний хөндлөнгийн хараат бус үнэлгээчдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг үнэлэх, хариуцлага тооцох журмыг боловсруулах;
53.1.6магадлан итгэмжлэлийн үнэлгээний үнэлгээчний баримтлах ёс зүйн дүрмийг батлах, мөрдүүлэх бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг Магадлан итгэмжлэлийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх, гэрээг цуцлах;
53.1.7магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбоотой арга хэрэгсэл, аргачлал, заавар, мэдээллээр холбогдох талуудыг хангах, эргэх холбоо тогтоох, хариу үйлдэл үзүүлэх, үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
53.1.8магадлан итгэмжлэлийн үнэлгээний зохион байгуулалтыг хангах, үнэлгээний үнэлгээчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
53.1.9магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлтийг олон улсын стандартыг баримтлан боловсруулах;
53.1.10чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийх, холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг авах, дүгнэлт гаргах, хэрэглэгчдийг нотолгоот мэдээллээр хангах;
53.1.11магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт явцын үнэлгээ хийх;
53.1.12магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх;
53.1.13чанар, аюугүй байдал, магадлан итгэмжлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоог ханган хамтран ажиллах;
53.1.14магадлан итгэмжлэлийн байгууллагын дэргэд магадлан итгэмжлэлийн үнэлгээний үр дүнг хянаж мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах, маргааныг таслах, техникийн арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус техникийн хороо ажиллана.
53.2Техникийн хороо нь дараах мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байна:
53.2.1эрүүл мэндийн магадлан итгэмжлэл, чанарын удирдлага, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.2хөндлөнгийн үнэлгээ, аудитын чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.3эмнэлгийн удирдлагаар мэргэшсэн нэг;
53.2.4халдвар хамгааллын чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.5эмнэлгийн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдлын аль нэг чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.6эмнэл зүйн чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.7мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.8сувилахуйн чиглэлээр мэргэшсэн нэг;
53.2.9эмнэлгийн хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн нэг;
53.3Техникийн хорооны гишүүдийн эрх, үүрэг
53.3.1магадлан итгэмжлэлийн үнэлгээний багийн үнэлгээний үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх;
53.3.2шаардлагатай тохиолдолд үнэлгээний баг эсхүл эрх ашиг нь хөндөгдөж болох талуудтай уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах, мэдээллийн нууцлалыг хадгалах;
53.3.3бие даасан, хараат бус, үнэн зөв мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах;
53.4Техникийн хорооны гишүүнд үүргээ гүйцэтгэхтэй холбоотой эрсдэлт нөхцөл, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй тохиолдолд магадлан итгэмжлэлийн байгууллагад мэдэгдэж, үнэлгээ дүгнэлтээс татгалзана.
53.5Техникийн хорооны гишүүнд тавигдах шаардлага:
53.5.1монгол улсын иргэн байх;
53.5.2эзэмшсэн мэргэжлээрээ 8 -аас доошгүй жил ажилласан байх;
53.5.3өөрт хамаарах чиглэлээр үнэлгээ хийж байсан зохих туршлагатай, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх ур чадвартай, дүгнэлт, зөвлөмж боловсруулах арга зүй эзэмшсэн байх;
53.5.4магадлан итгэмжлэлийн чиглэлээр дотоод, гадаадын богино болон урт хугацааны сургалтад хамрагдсан байх;
53.5.5эмнэл зүйн чиглэлээр мэргэшсэн гишүүн нь анагаах ухааны олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамжийг ашиглах, эх сурвалжтай харьцуулах, дүгнэлт гаргах ур чадвартай байх;
53.5.6магадлан итгэмжлэлийн үнэлгээний үнэлгээчнээр болон тусгай зөвшөөрлийн шинжээчээр ажилладаггүй байх;
53.5.7эмнэлгийн удирдах албан тушаал хашдаггүй байх, олон нийт, төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнчлэлгүй байх;
53.5.8ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй;
53.6Техникийн хорооны гишүүдийг сонгон шалгаруулах, томилох, хорооны ажиллах журмыг магадлан итгэмжлэлийн байгууллага батална.
54 дүгээр зүйлМагадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлт
54.1Эмнэлгийн магадлан итгэмжлэлийн стандарт нь дараах төрөлтэй байна:
54.1.1эмнэлгийн;
54.1.2анхан шатны эрүүл мэндийн байгууллагын;
54.1.3үүдэн эмнэлгийн;
54.1.4лабораторийн;
54.1.5шүдний эмнэлгийн;
54.1.6түргэн тусламжийн;
54.1.7сэргээн засах төвийн;
54.1.8урт хугацааны сувилахуйн төвийн;
54.1.9тээвэрлэлтийн;
54.1.10их сургуулийн эмнэлгийн;
54.1.11эмнэлгүүдийн нэгдлийн;
54.2Магадлан итгэмжлэлийн стандартын хэмжигдэхүйц бүрэлдэхүүнийг шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
54.3Магадлан итгэмжлэлийн стандарт нь албан ёсоор хэвлэгдсэнээр хүчинтэйд тооцогдоно.
54.4Магадлан итгэмжлэлийн үнэлгээг үнэлгээчнээр үнэлүүлнэ.
54.5Магадлан итгэмжлэлийн үнэлгээг үнэлгээчин нь хараат бус, хөндлөнгийн байна.
54.6Магадлан итгэмжлэлийн үнэлгээг үнэлгээчинд дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
54.6.1Магадлан итгэмжлэлийн үнэлгээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал орох;
54.8Магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлт боловсруулах, шинэчлэх үйл ажиллагаа:
54.8.1магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүн байх;
54.8.2техникийн хорооны гишүүн байх;
54.9Магадлан итгэмжлэл олгох шийдвэр гаргах үйл ажиллагаа:
54.9.1магадлан итгэмжлэлтэй холбоотой зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
54.9.2магадлан итгэмжлэлийн тогтолцоо, бодлого, үйл ажиллагаанд 4-н жилд 1 удаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
54.10Магадлан итгэмжлэлийн тогтолцооны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ:
54.10.1магадлан итгэмжлэлийн бодлого;
54.10.2магадлан итгэмжлэлийн тогтолцоо, засаглал;
54.10.3магадлан итгэмжлэлийн үнэлгээний арга хэрэгсэл;
54.10.4магадлан итгэмжлэлийн нөөц, чадавх;
54.11Үндэсний магадлан итгэмжлэлийн стандартыг хангасан эмнэлэг нь олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдаж болно.
54.12Эмнэлгүүдийн олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах санаачилгыг төрөөс бодлогоор дэмжих бөгөөд гарц, үр дүнд суурилсан санхүүжилтийн урамшууллын зохицуулалттай уялдуулна.
55 дугаар зүйлЭмнэл зүйн аудит
55.1Магадлан итгэмжлэлийн байгууллага нь эмнэлгүүдийн хүсэлтээр, хөндлөнгийн үнэлгээний зорилгоор, хуулийн, салбарын хяналтын байгууллагын хүсэлтээр эмнэл зүйн аудит хийнэ.
55.2Эмнэл зүйн аудитыг хөндлөнгийн хараат бус, бие даасан эмнэл зүйн аудитын шинжээч хэрэгжүүлнэ.
55.3Магадлан итгэмжлэлийн байгууллага нь эмнэл зүйн аудитын шинжээчдийн хангалттай нөөцийг бүрдүүлж ажиллана.
55.4Эмнэл зүйн аудитын шинжээчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулах журам, эмнэл зүйн аудитын журмыг магадлан итгэмжлэлийн байгууллага батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛ ЗҮЙН ТУРШИЛТ, ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ, МАГАДЛАГАА ГАРГАХ
56 дугаар зүйлЭмнэлэгт нас барагчийн цогцост хийх эмгэг судлалын шинжилгээ
56.1Эмнэлэгт нас барагчийн цогцост нас баралтын шалтгааныг үнэн зөв тогтоох, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг үнэлэх, сургалт, судалгаа, бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор эмгэг судлалын шинжилгээ хийнэ.
56.2Дараах тохиолдолд эмгэг судлалын шинжилгээг заавал хийнэ:
56.2.1нас баралтын шалтгаан тодорхойгүй;
56.2.2эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүндрэл гарсан, хүндрэлийн шалтгаан тодорхойгүй нас барсан;
56.2.3мэс засал, мэдээгүйжүүлэх үйл явцад, дараа 24 цагийн дотор гэнэт нас барсан;
56.2.4эмнэлгийн буруутай үйл ажиллагаа байх үндэслэлтэй сэжигтэй тохиолдол;
56.3Дараах тохиолдолд гэр бүлийн зөвшөөрөлтэй задлан шинжилгээ хийж болно:
56.3.1архаг, тавилан тодорхой өвчний улмаас нас барсан боловч оношийг тодруулах шаардлагатай;
56.3.2гэр бүлийн зүгээс зөвхөн бичгээр зөвшөөрсөн тохиолдолд сургалт, судалгааны зорилгоор;
56.4Задлан шинжилгээний үйл явц:
56.4.1Эмнэлэгт нас барсан тохиолдлыг эмч тухайн өдрийн эмнэлгийн бүртгэлд тэмдэглэж, задлан шинжилгээ хийх эсэхийг шийдвэрлэнэ.
56.4.2Задлан шинжилгээ хийх үндэслэл бүхий тохиолдлыг 24 цагийн дотор эмгэг судлалын тасагт шилжүүлнэ.
56.4.3Гэр бүлийн зөвшөөрөл шаардагдах нөхцөлд бичгээр баталгаажуулсан зөвшөөрөл авсан байна.
56.5Задлан шинжилгээний тайлан, бүртгэл:
56.5.1Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтийг хуанлийн 3 хоногт, бүрэн тайланг хуанлийн 14 хоногт багтаан гаргана.
56.6Тайлан нь дараах мэдээллийг агуулна:
56.6.1өвчний олон улсын ангиллыг баримталсан нас баралтын шалтгаан;
56.6.2үндсэн өвчний явц, хүндрэл;
56.6.3онош эмчилгээний харилцан хамаарал;
56.6.4зөвлөмж;
56.7Задлан шинжилгээний нэгдсэн бүртгэлийн цахим системийг бүрдүүлж, задлан шинжилгээ хийсэн тохиолдол бүрийг уг бүртгэлийн системд бүртгэсэн байна.
56.8Эмнэлэгт нас барагчийн цогцост задлан шинжилгээ хийх журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
57 дугаар зүйлЭмнэл зүйн туршилт
57.1Эмнэл зүйн туршилтыг зөвхөн дараах нөхцөлийг хангасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага гүйцэтгэж болно:
57.1.1эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;
57.1.2эмнэл зүйн туршилтыг зохицуулах чиг үүрэг бүхий ёс зүйн хорооноос баталгаажуулсан зөвшөөрөлтэй;
57.1.3эмнэл зүйн туршилтын үйл ажиллагааг зохион байгуулах нөөц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дэд бүтцийн чадамжтай;
57.1.4эмнэл зүйн туршилт хийх зөвшөөрлийг эх бүхий байгууллагаас авсан байх;
57.2Эмнэл зүйн туршилтад хамрагдах иргэний эрх, хамгаалалт:
57.3Эмнэл зүйн туршилтад оролцох иргэн тухайн туршилтын зорилго, үр нөлөө, эрсдэлийн талаар бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр сайн дураараа бичгээр зөвшөөрөл өгсөн байна.
57.4Иргэн эмнэл зүйн туршилтын ямар ч үед татгалзах эрхтэй ба ийнхүү татгалзах нь түүний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхэд нөлөөлөхгүй.
57.5Эмнэл зүйн туршилтаас шалтгаалж учирсан аливаа эрсдэл, хохирлыг нөхөн төлбөр төлөх зохицуулалтыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.
58.1Эмнэл зүйн туршилт бүр ёс зүйн хорооны зөвшөөрөлтэй байна.
58.2Ёс зүйн хороо нь олон талын төлөөлөлтэй (эмч, хуульч, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн) бүрэлдэхүүнтэй, хараат бус ажиллагаатай байна.
58.3Ёс зүйн хорооны бүтэц, үйл ажиллагааны журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
58.4Эмнэл зүйн туршилтын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийг хүчингүй болгох эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
58.5Дараах зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээд, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ:
58.5.1иргэний сайн дураараа гаргасан зөвшөөрөлгүйгээр эмнэл зүйн туршилтад хамруулах;
58.5.2эмнэл зүйн туршилтын үр дүнг санаатайгаар гуйвуулах;
58.5.3ашиг сонирхлын зөрчил бүхий оролцоог нууцлах;
59 дүгээр зүйлШинэ арга, технологи нэвтрүүлэх
59.1Шинэ арга, технологийг дараах шаардлагыг хангасан тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ:
59.1.1Олон улсын эсвэл үндэсний зохицуулалтын байгууллагаар баталгаажсан үр нөлөө, аюулгүй байдлын нотолгоотой байх;
59.1.2Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, техник зохицуулалтад нийцсэн байх;
59.1.3Шаардлагатай бол эрүүл мэндийн технологийн үндэсний үнэлгээний дүгнэлттэй байх;
59.1.4Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол, эрсдэл учруулахгүй байх.
59.2Шинэ арга, технологи нэвтрүүлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох бөгөөд дараах бүрдүүлбэрийг хангасан байна:
59.2.1шинжлэх ухааны болон практик үндэслэл, эмнэл зүйн нотолгооны материал;
59.2.2эмнэлгийн чадавхыг нотолсон материал;
59.2.3эмнэл зүйн эрсдэлтэй тохиолдол дээр ёс зүйн зөвшөөрөл;
59.2.4түр хугацаанд турших төлөвлөгөө, хяналтын цогц арга хэмжээний талаарх материал;
59.3Шинэ арга, технологийг нэвтрүүлэхдээ туршилтын горимоор хэрэгжүүлж, үр нөлөөний тайлан гаргаж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын холбогдох нэгжид хүргүүлсэн байна.
59.4Шинэ арга, технологийг турших явцад дараах хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгдэнэ:
59.4.1эмнэл зүйн болон эдийн засгийн үр дүнгийн үнэлгээ;
59.4.2сөрөг нөлөөний хяналт, тайлагнал;
59.4.3иргэдийн санал, хүлээлтийн үнэлгээ;
59.5Шинэ арга, технологиор оношлуулах, эмчлүүлэх тохиолдолд иргэнээс дараах байдлаар бичгээр зөвшөөрөл авна:
59.5.1шинэ арга, технологийн онцлог, зорилго, эрсдэлийн талаарх мэдээллийг ойлгомжтой тайлбарласан байх;
59.5.2иргэн сайн дурын үндсэн дээр зөвшөөрч, хүсвэл татгалзах эрхтэй байх;
59.6Шинэ арга, технологийг зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
59.7Шинэ арга, технологийн талаар зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа хийсэн, иргэнээс зөвшөөрөл авалгүй шинэ арга, технологи хэрэглэсэн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
59.8Шинэ арга, технологи нэвтрүүлэх, үнэлэх, зөвшөөрөх, тайлагнах, хяналт тавих үйл явцыг зохицуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
60 дугаар зүйлЭмнэлгийн дүгнэлт гаргах
60.1Эмнэлгийн дүгнэлтийг дараах этгээд эрх бүхий байгууллагын тогтоосон журмын дагуу гаргана:
60.1.1өвчтөний эмчлэгч эмч;
60.1.2өвчтөний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй тухайн эмнэлгийн эмчилгээний шийдвэр гаргадаг эрх бүхий хороо, зөвлөл, баг;
60.1.3хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэх комисс;
60.1.4хуулиар өөрөөр тодорхойлоогүй бол шүүхийн шинжилгээний байгууллага;
60.2Эмнэлгийн дүгнэлт гаргах, давтан дүгнэлт хийх, бүртгэх, хадгалах, тайлагнах үйл явцын журам, эмнэлгийн дүгнэлтийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална.
60.3Эмнэлгийн дүгнэлтийг цаасан болон цахим хэлбэрээр, батлагдсан маягтын дагуу гаргана.
60.4Иргэн өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тухайн эмнэлэгт бичгээр гаргаж болно.
60.6Иргэн гаргуулсан дүгнэлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн зөвлөлд хандаж давтан дүгнэлт хийлгэх эрхтэй.
60.7Эмнэлгийн дүгнэлтийг хуурамчаар үйлдэх, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр гаргах, үндэслэлгүй худал мэдээлэл өгөхийг хориглох бөгөөд зөрчил гаргасан эмч, байгууллагад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
61 дүгээр зүйлЭмнэлгийн магадалгаа гаргах
61.1Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадалгаа гаргана:
61.1.1Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, төрөх, хиймэл эрхтэн хийлгэх, сэргээн засах эмчилгээ хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах;
61.1.2хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах;
61.1.3цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах;
61.1.4эрүүл мэндийн холбогдолтой бусад асуудлаар;
61.2Эмнэлгийн магадалгааг цахим хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд бичгээр гаргах бөгөөд магадалгааны нэгдсэн санд бүртгэнэ.
61.3Эмнэлгийн магадалгаа олгох, бүртгэх, тайлагнах журам, эмнэлгийн магадалгааны загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага батална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ӨВЧНИЙ ЦАХИМ ТҮҮХ, ӨВЧТӨНИЙ ЭРХ ҮҮРЭГ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
62 дугаар зүйлӨвчний цахим түүх
62.1Өвчний цахим түүхийг бүрдүүлэх, ашиглах нийтлэг үндэслэл:
62.1.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээ бүрийг өвчний цахим түүхэд бүртгэнэ.
62.1.2Өвчний цахим түүх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах үндэс болно.
62.1.3Иргэн өөрийн өвчний цахим түүхтэй танилцах, хуулбарлаж авах эрхтэй ба энэ нь хуульд заасан нөхцөлийн дагуу өвчний түүх хязгаарлагдаж болно.
62.2Өвчний цахим түүхийн бүрдүүлэлтэд тавигдах стандарт нэгдсэн загвар, техникийн шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
62.3Өвчний цахим түүхийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг чанд хадгална.
62.4Өвчний цахим түүхийн мэдээлэл нь хувийн мэдээллийн нууцлалын ангилалд хамаарах бөгөөд хуульд заасан тохиолдлоос бусад үед гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.
62.5Эмнэлэг болон мэдээллийн системийн эзэмшигч нь өвчний цахим түүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй нэвтрэхээс урьдчилан сэргийлнэ.
62.6Хувийн мэдээллийн ашиглалт, дамжуулалт, хамгаалалтын журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
63 дугаар зүйлӨвчний цахим түүхийн хадгалалт, архив
63.1Өвчний цахим түүхийг тухайн иргэний амьдралын туршид хадгалах бөгөөд хууль тогтоомжоор өөрөөр заагаагүй бол устгахыг хориглоно.
63.2Хадгалалт, нөөцлөлтийг найдвартай гүйцэтгэх, техникийн болон цахим сүлжээний доголдлоос үүсэх эрсдэлээс сэргийлэх хариуцлагыг эмнэлэг хүлээнэ.
64 дүгээр зүйлӨвчний цахим түүхийн удирдлага, хяналт
64.1Өвчний цахим түүхийн үндэсний мэдээллийн системийг хөгжүүлэх, нэгдсэн стандартаар хангах, хяналт тавих үүргийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
64.2Тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь өвчний цахим түүхийн бүрдүүлэлт, үнэн зөв байдал, бүрэн бүтэн байдлыг хангана.
65 дугаар зүйлӨвчтөний эрх, үүрэг, оролцоо
65.1Өвчтөний эрх:
65.1.1нас, хүйс, гарал угсаа, эд хөрөнгө, нийгмийн байдал зэргээс үл хамааран тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах;
65.1.2өөрийн онош, эмчилгээний арга, эрсдэл, үр дагавар, сонголтын талаар ойлгомжтой мэдээлэл авах;
65.1.3мэдээлэлд үндэслэн сонголт хийх ба эмчилгээ, шинжилгээ, эмийг зөвшөөрөх эсвэл татгалзах;
65.1.4хувийн болон эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах;
65.1.5хүний нэр төр, эрхийг хүндэтгэсэн, ялгаварлалгүй, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах;
65.1.6нотолгоонд суурилсан чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ авахыг шаардах;
65.1.7хууль зөрчсөн тусламж, үйлчилгээнээс болж учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
65.2Өвчтөний үүрэг:
65.2.1өөрийн эрүүл мэндийн талаарх үнэн зөв мэдээлэл өгөх;
65.2.2эмч, эмнэлгийн мэргэжилтний эмчилгээ, асаргаа, сувилгаа, хяналттай холбоотой заавар, зөвлөмжийг биелүүлэх;
65.2.3эмнэлгийн дотоод журмыг сахих, эмнэлгийн орчинд зохисгүй үйлдэл гаргахгүй, архи, тамхи хэрэглэхгүй байх;
65.2.4өөрийн сонгосон эмчилгээний шийдвэрийн хариуцлагыг хүлээх;
65.2.5бусад өвчтөн, эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хүндэтгэх;
65.2.6төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь төлөх;
66 дугаар зүйлГүйцэтгэлийн үнэлгээ
66.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлийг дараах үндсэн хэмжээсний хүрээнд тогтоосон шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
66.1.1хүн-төвтэй байдал;
66.1.2нэгдмэл, цогц, тасралтгүй байдал;
66.1.3чанар, аюулгүй байдал;
66.1.4хүртээмж, тэгш байдал;
66.1.5үр ашигтай байдал;
66.1.6үр дүнтэй байдал;
66.2Эмнэлгийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн үр дүн нь магадлан итгэмжлэлд хамрагдах урьдчилсан нөхцөл болно.
66.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн эмнэлгүүдийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнгийн өгөгдлийг нэгтгэсэн цахим мэдээллийн системийг хөгжүүлж, гүйцэтгэлд суурилсан хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
66.4Эмнэлгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь төрийн байгууллагын холбогдох хуульд заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд хийгдэх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд гүйцэтгэлийн үр дүнг хэмжих бодит үнэлгээ болно.
67 дугаар зүйлЭрүүл мэндийн технологийн үнэлгээ
67.1Эрүүл мэндийн технологийн үнэлгээ нь хараат бус, мэргэшсэн шинжээчдийн оролцоотой, ил тод, тайлагналтай, олон нийтийн хяналт бүхий үйл явц байна.
67.2Эрүүл мэндийн технологийн үнэлгээг дараах тохиолдолд хийнэ:
67.2.1Монгол улсад эмнэл зүйн практикт урьд өмнө нь хэрэглэж байгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, технологийг шинээр нэвтрүүлэхэд тэдгээрийн эмнэл зүйн үр дүн, үр нөлөө, аюулгүй байдал, өртөг-үр ашгийн харьцуулсан үнэлгээ хийх;
67.2.2эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлох, багцад оруулах, хасах үндэслэлийг гаргах;
67.2.3эрүүл мэндийн бодлого, зохицуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор системчилсэн үнэлгээ хийх;
67.2.4нотолгоонд суурилсан шийдвэр гаргахын тулд олон улсын болон үндэсний мэдээлэлд суурилсан тайлан, зөвлөмж боловсруулах;
67.3Эрүүл мэндийн технологийн үнэлгээний ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт:
67.4Үнэлгээний үйл ажиллагаанд оролцож буй бүх этгээд ашиг сонирхлын мэдүүлэг гаргана.
67.5Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, багаж хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологи эзэмшигч, тэдгээрийн шууд хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой эсхүл тэдгээрээс санхүүжилтийн дэмжлэг авсан этгээд үнэлгээнд оролцохыг хориглоно.
67.6Ашиг сонирхлын зөрчил илэрвэл тухайн этгээдийг үнэлгээнээс шууд чөлөөлнө.
67.7Эрүүл мэндийн технологийн үнэлгээний дүнг дараах байдлаар ашиглана:
67.7.1эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг шинэчлэхэд;
67.7.2шинэ технологийг улсын хэмжээнд нэвтрүүлэх, бүртгэх эсэхийг шийдвэрлэхэд;
67.7.3эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын хяналт, санхүүжилтийн бодлогын үндэслэл болгоход;
67.8Эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
68 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
68.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
68.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
68.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Засварласан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ (1) (1).docx)