Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 6-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.8, 4.9, 4.10, 4.11 дэх хэсэг:
4.8.Малчин өрхийн тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн малчин эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн нэг хоёрдугаар ангийн сургалтад гэрээр, зайн болон цахим хэлбэрээр хувилбарт сургалтад хамруулж болно.
4.9.Энэ хуулийн 4.8-д зааснаар сурч байгаа малчин өрхийн хүүхдийн нэг, хоёрдугаар ангийн сургалтыг Боловсролын ерөнхий хуулийн 8.2-т заасан сургалтын хэлбэрээр тус хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зохион байгуулна.
4.10.Энэ хуулийн 4.9-д заасан зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг гуравдугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургана.
4.11.Энэ хуулийн 4.8, 4.9, 4.10-т заасан малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг дээрх хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
2 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийн “4.6” гэсний дараа “, 4.8, 4.9, 4.10” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийн дугаарыг “4.12” гэж өөрчилсүгэй.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
