Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Энхбатын БОЛОРМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2025 ОНЫ 12-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг үндэслэн Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг "Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилтэд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосугай.
2. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/. нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, түүний хяналтын тогтолцоо, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийн нөхцөл байдлыг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судлах;
2/. нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргах;
3/. хяналт шалгалтын үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал боловсруулах.
3. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
…………………….. Улсын Их Хурлын гишүүн
…………………….. Улсын Их Хурлын гишүүн
…………………….. Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
…………………….. Улсын Их Хурлын гишүүн
…………………….. Улсын Их Хурлын гишүүн
…………………….. Улсын Их Хурлын гишүүн
4. Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд даалгасугай.
5. Энэ тогтоолыг 2026 оны ... дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Нийгмийн даатгал.docx)