Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 7-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1/31 дүгээр зүйлийн 31.3.дахь хэсэг
31.3. Нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараах байдлаар хуваарилна:
31.3.1. Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв санд 25 хувийг;
31.3.2. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 5 хувийг;
31.3.3. Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн санд 5 хувийг;
31.3.4. Улсын төсөвт 25 хувийг;
31.3.5. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 10 хувийг;
31.3.6. Тухайн бүсийн хөгжлийн санд 10 хувийг;
31.3.7. Тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг;
31.3.8. Тухайн сумын Орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг;
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Цахим эх хувь.pdf)