Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 5-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай  

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 
 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 
1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсантай холбогдуулан бүсийн зорилго, зорилтуудыг дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их хурлын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, “Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай” Улсын Их хурлын 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Тогтоолын төсөл
(00. УИХТ-ын төсөл.docx)