Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 3-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.4, 38.5 дахь хэсэг нэмсүгэй:
“38.4.Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын талаарх доорх мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулна:
38.4.1 .Улсын Их Хурлын гишүүний Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуульд заасны дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг;
38.4.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10, 10.11-т заасны дагуу гишүүний гаргасан мэдэгдэл.
38.5.Энэ хуулийн 38.4.1-т заасан мэдүүлгүүдийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1.1, Авлигын эсрэг хуулийн 11.1.1 -д заасны дагуу Авлигатай тэмцэх газар, 38.4.2-т заасан мэдэгдлийг Тамгын газар бүртгэж, хадгална.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.13 дахь заалтын “ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл” гэсний дараа “хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.23 дахь заалтын “гэр бүлийн гишүүд” гэснийг “хамаарал бүхий этгээд” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2026 оны намрын ээлжит чуулганы хуралдаан нээсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
