Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 12-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 32.7 дахь хэсэг нэмсүгэй:
“32.7.Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомсдол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно.”
2 дугаар зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно.”
3 дугаар зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын, 23 дугаар зүйлийн 23.5.6 дахь заалтын “тодорхойлолт” гэснийг “цахим лавлагаа” гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “10 дугаар” гэснийг “12 дугаар” гэж, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийн дугаарыг “32.8” гэж, 32.8 дахь хэсгийн дугаарыг “32.9” гэж, 32.9 дэх хэсгийн дугаарыг “32.10” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийн “Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтын “23.4, 23.5.4” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 23.5.4 дэх заалт, 23.9 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.5, 32.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Uzel barimtlal 11.01.pdf)