Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 9-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЭрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйлЭрүүл мэндийн даатгалын санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
- Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 2,551,818.7   1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 1,181,497.3   1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 431,181.3   1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 881,600.0   1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 57,540.1 Нийт орлого 2,551,818.7
4 дүгээр зүйлЭрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 75,500.0
5 дугаар зүйл2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 2,273,316.0   1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 2,090,011.9   1.2 Эмийн үнийн хөнгөлөлт 169,774.4   1.3 Үйл ажиллагааны урсгал зардал 13,529.7 Нийт зарлага 2,273,316.0
6 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

ЭМДС-2026 оны хуулийн төсөл
(ЭМДС-2026 оны төсвийн тухай.docx)