Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 3-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
“33.8.Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс, хэрэв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгоно.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ