Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жудагийн БАЯРМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 4-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлНэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйлШилжилтийн зохицуулалт
2.1Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үндсэн хөрөнгө худалдан авахтай холбоотойгоор хугацаагаар хуваан хасагдуулж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тухайн татварын жилийн тайлант хугацаанд бүрэн хэмжээгээр хасагдуулна.
2.2Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварын маргааныг тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3 дугаар зүйлЭнэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(3 НӨАТ танилцуулга.docx)