Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Гочоогийн ГАНБОЛД
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 32.13 дахь хэсэг нэмсүгэй:
1/32 дугаар зүйлийн 32.13 дахь хэсэг:
“32.13.Цахимаар болон техник, технологийн бусад хэлбэрээр хуралдаанд оролцсон бол хурлын ирцэд оруулан тооцож болно.”
2 дугаар зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийн “20 өрх тутмаас” гэсний дараа “, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/32 дугаар зүйлийн 32.10 дахь хэсэг:
“32.10.Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 4 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Хуралдааны даргад баг, хорооны Засаг даргын цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.”
Тайлбар:-Энэ хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2/51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг:
“51.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь дараах асуудлаар шийдвэр гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулж болно.
51.2.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авах шуурхай арга хэмжээ;
51.2.2.нийтийн эрүүл мэнд, тээвэр, ундны ус, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт зэрэг хүн амын тулгамдсан асуудал;
51.2.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас урьдчилан эрх олгосон бусад асуудал;
51.2.4.энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй.”
3/56 дугаар зүйлийн 56.4.1 дэх заалт:
“56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;”
4 дүгээр зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 42 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Үзэл баримтлал.docx)