Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар иргэнээс ирүүлсэн саналд саналаа өгнө үү.
Нийтлэгдэх огноо: 2023.10.10 00:00
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1-р зүйлийн 12.1.4-т "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасныг 12.1.4-т "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж нэмэлт өөрчлөлт оруулах.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14.2."Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй" гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг санаатайгаар хохироох гэмт хэргийг нэмж оруулж өгөх.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд "Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэснийг "Хохирогчийг 18 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол..." гэж өөрчлөх.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.12т "Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол …. нэгжээр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж өөрчлөх.